2024 оны төсвийг баталлаа

Л.Бямбажав
2023/11/11

 Улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-наас өмнө УИХ-аар хэлэлцэн батлах хуультай. Энэ дагуу өчигдөр /2023.11.10/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг эцэслэн баталлаа.

Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25 их наяд төгрөг, зарлагын хэмжээ 27 их наяд төгрөг байхаар тооцоолсон байв. Харин УИХ-аар хэлэлцэх явцад төсвийн ажлын хэсэг  ирэх жилийн төсвийн зарлагыг 395 тэрбум төгрөгөөр бууруулж, орлогыг 500 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж батлав. Зарлагыг бууруулахдаа сайд нарын багцыг 1.88 хувиар хасаж 320 тэрбум төгрөгөөр бууруулж мөн зарим хөрөнгө оруулалтыг хасаж, 70 орчим тэрбум төгрөгөөр бууруулжээ. 

2024 онд нүүрсний экспортыг нийт 60.0 сая тоннд хүрэхээр тооцоолсон. 

Түүнчлэн Оюутолгой төслийн гүний уурхайн олборлолт эрчимжиж, зэсийн баяжмал дахь зэсийн агууламж нэмэгдэхээр байгаа бөгөөд 2024 онд нийт зэсийн баяжмалын экспортын хэмжээг 1.5 сая тоннд хүрэхээр тооцсон байна.

Төсвийн нийт урсгал зардлын 60 хувийг төрөөс иргэдэд олгодог тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө, болон  эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлс, 16 хувийг төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал, 15 хувийг бусад салбарын цалин хөлс нэмэгдэл, урамшууллын зардал, 6 хувийг гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөр, 3 хувийг төрөөс иргэн, аж ахуй нэгжид олгох хөнгөлөлт татаас тус тус эзэлж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох тэтгэмжийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ. 

Энэхүү арга хэмжээнд 516.8 мянган тэтгэвэр авагч, давхардсан тоогоор нийт 146.9 мянган нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хүн хамрагдах аж. 

Ирэх онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх бөгөөд нийтлэг төрийн үйлчилгээ, хот тохижилт үйлчилгээний салбарын ажиллагсдын үндсэн цалинг 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэгдүүлэхээр тооцож шаардагдах зардлыг төсөвт тусгав. 

Аймаг, суманд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид 20 ба түүнээс дээш хувийн нэмэгдэл авч эхлээд байгаа бол орон нутгийн боловсрол, эрүүл мэнд, соёл зэрэг нийгмийн суурь үйлчилгээний салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид 8-20 хувийн нэмэгдэл авч байна.

Ирэх 2024 онд хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, харин аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгохоор тооцоолжээ. 

Төсвийн хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөж эхэлнэ. 


1
angry
0
care
3
haha
2
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18