Д.Ганбат: МАН-ын тэнэглэл, шуналд хязгаар гэж алга

Л.Бямбажав
2023/11/10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны улсын төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ирэх оны төсвийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд өргөн барих ёстой. Гэтэл төсвийн өөр мэдэгдэл оруулж ирээд давхар хэлэлцэж байна. Ирэх оны төсөв эцэслэгдэн батлагдах гэж байна. Авилгаа хуульчилсан хууль болно. Энэ төсвөөр үнийн хөөрөгдөл бий болно. Сонгуульд зориулсан халамж чинь нөгөө талдаа үнийн хөөрөгдөл бий болгоно. Иймд АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авахыг хүсье" гэлээ. 

Төсвийн ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн "Ирэх оны төсвийн төслийг дагуулж оруулж ирсэн 20 орчим хуулийн төслийг батална. Дараа нь улсын төсвөө батална. УИХ хууль зөрчөөгүй. Та хэрэв хууль зөрчсөн гэж үзэж байга бол хандах газраа хандаж болно". 



УИХ-ын гишүүн Д.Ганбат "Найман жил явж явж ирснээ сүүлийн нэг жил нь малчдад хайр зарлаж байгаа нэртэй ноос, ноолуурын нэмэгдлээ арай бага нэмээд байгаа юм биш үү. Найман жилийн турш малчид төрийн бодлогоос гадна байсан. Сонгууль угтаж шоу хийж байгаа бололтой. Бид нар дуугүй байгаа нь та нарын хулгайг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг биш үү. Алдагдалтай төсөв батлах гэж байна. Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нд тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх юм байна. Заавал яагаад хүн хуурдаг өдөр сонгож байгаа юм бэ. Иргэдээ басамжилж, үгүйсгэж байх юм. Эрт зарлаад дуулиан болдог. Та нарын тэнэглэл, шуналд хязгаар үнэхээр алга. Хязгаартай цөөн хэдэн хүн бий. Та нар амаараа авлигатай тэмцэнэ гэж хэлдэг ч амьдрал дээр алга. Одоо сонгуулиар урдаа МАН-ын нэр зүүсэн ямар ч хүн яваад нэмэр байхгүй шүү, эвсэл интэр гээд та нар явах биз. Хүн хуураад сурчихсан хүмүүс" гэлээ. 


0
angry
0
care
3
haha
3
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18