"​Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 41.5 сая мод тарьжээ

Л.Бямбажав
2023/11/10

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 41.5 сая мод тарьжээ. Улмаар зохих арчилгаа, хамгааллын ажлыг гүйцэтгэж, цахим хуудас, ухаалаг утасны аппликейшн шинээр хөгжүүлэн таригдсан модны тооллого, мод үржүүлгийн газруудын байршил, тарьц суулгацын нөөц, үнийн мэдээлэл, мэргэжлийн байгууллагуудын хүчин чадал, мод тарих сонирхол бүхий иргэд болон санхүүжүүлэгч байгууллагын бүртгэл, хяналт, мониторинг гэсэн үндсэн бүтэцтэй системийн хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэсэн талаар БОАЖЯ-наас мэдээллээ. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймгуудын төлөөллүүдийг хамарсан баруун бүсийн зөвлөгөөнийг Баянхонгор хотод зохион байгуулагдсан. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын төлөөллүүдийг оруулсан зүүн бүсийн уулзалт, зөвлөгөөнийг Дорнод аймгийн Баян-Уул суманд зохион байгуулан үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн зарим шийдвэр, зөвшилд хүрчээ. Эдгээр уулзалтад амлалт авсан уул уурхайн аж ахуйн нэгж байгууллагууд, аймгуудын холбогдох байгууллагуудын төлөөлөл, хувийн хэвшил зэрэг оролцогч талуудыг хамруулсан аж. 


2
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18