Сураггүй алга болсон хоёр хүүг олжээ

Л.Бямбажав
2023/11/10

Увс аймгийн цагдаагийн газарт тус аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт 11-15 насны 2 эрэгтэй хүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны 20:00 цагийн үед сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, цагдаагийн алба хаагчдыг шуурхай бүлэгт хуваарилан 5 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан.

Дээрх хүүхдүүдийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр олж тогтоон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хамтарсан баг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулан, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

ИЙМД ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ ТА БҮХЭНД ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

1. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ, шаардлага, зан байдлыг зөв үнэлж, илэн далангүй сайтар ярилцаж, ойлголцож байх, хүүхдээ сонсдог болох. 2. Хүүхдээ бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхаарах. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно. 3. Эцэг, эхчүүд маань өөрсдөдөө анхаарч, гэр бүлийн орчинд тайван, дулаан, элгэмсэг орчныг бүрдүүлэхэд анхаарах. Гэр бүлийн тогтсон уламжлалтай болох нь хүүхэд нийгмийн орчинд эрсдэлт нөхцөлийг эергээр даван туулах суурь болдог. 4. Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх. Хэрвээ ярихгүй бол мэдэхгүй биш хэрвээ та ярилцахгүй бол танил нөхөд, цахим орчин тайлбарлаж өгнө гэдгийг санах. 5. Шаардлагатай тохиолдолд ичиж сандралгүй мэргэжлийн байгууллагад хандаж сурах нэн шаардлагатай байна.


1
angry
0
care
0
haha
5
liked
7
love
3
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18