ТӨСӨВ 2024: Иргэдэд таалагдах шийдвэрүүд ирэх сонгуульд нөлөөлөх үү?

О.Шүрэнцэцэг
2023/11/09

Иргэд бодлогын шийдвэр хүсч байхад эрх баригчид өнөө маргаашийг аргацаах төсөв батлах гэж байна.

“Сант Марал” сангаас тогтмол явуулдаг судалгаагаар иргэдийн өмнө хамгийн их тулгамдаж буй асуудлыг үнийн өсөлт, ажилгүйдэл, авлигал гэж эрэмбэлжээ. Иргэд ирээдүйд амьдралын баталгааг нь бий болгох ажлын байр, шударга ёсыг эрх баригчдаас хүсч байна.  Гэтэл эрх баригч нам өнөө маргаашаа аргацаах, иргэдэд таалагдах шийдвэр гаргаж байгаа нь 2024 оны улсын төсвөөс харагдана. Тэд ээлжит сонгуулийн өмнөхөн буюу ирэх оны 4 дүгээр сарын 1-нээс ахмадын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр, төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт тусгаснаа танилцуулаад буй. Нэмээд гэр хорооллын айл өрхийн жорлонг эко жорлон болгож засна, сум орон нутагт соёлын төв, соёлын цогцолбор барьж, цаашлаад хууль шүүхийн барилгын их засварт тэрбум тэрбумаар нь санхүүжилт олгоно. Гэвч ажлын байр бий болгох, үйлдвэр барьж байгуулах тухай нэг үг өгүүлбэр ирэх оны төсөвт алга.

Явган алхах зам, хүүхдийн тоглоомын талбайгүй, утаа, түгжрэлтэй улсдаа ядуу тарчиг амьдарч байгаа нь харамсалтай нь бидний хийсэн сонголтын дүн. Сонгуулийн жил дөхөхөөр ард түмэнтэйгээ автобусанд чихэлдэж, аягатай цайнд нь орчих шахдаг гишүүд дарга нарт иргэдийн сайн сайхан амьдрах эсэх бус өөрийг нь сонгох санал чухал болохыг ирэх оны төсвөөр ч тэд дахин баталлаа. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18