Нохойд хазуулсан иргэнд тусламж үзүүлээгүй жолоочийг 100,000 төгрөгөөр торгожээ

О.Шүрэнцэцэг
2023/11/09

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт иргэн 5-6 нохойд хазуулчихлаа гэх дуудлага, мэдээлэл энэ оны есдүгээр сарын 6-ны өдөр бүртгэгдсэний дагуу тухайн үед тусламж үзүүлээгүй явсан гэх "Ланд круйзер 200" маркийн машинтай иргэн болон орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэдийг тогтоосон талаар мэдээлэл өгсөн.

Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээллээ.

ЦЕГ-ын ХМТ "Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож, нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасан гурван иргэнээр хохирогчид учруулсан хохирлыг төлүүлж, Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 100 нэгжтэй тэмцэх хэмжээний 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Харин тусламж үзүүлээгүй иргэнд мөн хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгосон.

Иймд орчиндоо аюул учруулж болзошгүй гэрийн тэжээвэр амьтан, нохойг сул байлгахгүй байх, байнгын уяа, хошуувчтай байлгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна" гэв.



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18