АИ-92 автобензин 22 хоногийн нөөцтэй байна

Ц.Цэрэнбадам
2023/11/09

Шатахууны татан авалт, түгээлтийг шуурхай хийх асуудлаар зөвлөлдөв 

Манай улсын шатахууны гол бэлтгэн нийлүүлэгч ОХУ-ын дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний экспортыг тодорхойгүй хугацаагаар хориглох шийдвэр гаргасан.

Энэхүү шийдвэрийн дагуу энэ оны 09 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 06-ны хооронд ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууны нийлүүлээгүй, импорт тодорхой хугацаанд саатсантай холбоотойгоор манай улсын дотоодын зах зээл дээрх шатахууны хангамж, нийлүүлэлт доголдох нөхцөл байдал үүссэн.

Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ОХУ-аас Наушки-Сүхбаатар төмөр замын боомтоор манай улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээн явуулж эхэлсэн хэдий ч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан дотоодын зах зээл дээр шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна.  Нийлүүлэгч талаас 10 дугаар саруудын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор Сүхбаатар боомтоор орж ирэх газрын тосны бүтээгдэхүүнтэй вагоны тоо ихсээд байгаа юм.

Иймд АМГТГ-аас хилээр орж ирсэн шатахуунтай вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэх, салаа замуудад тавих, гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, лабораторийн шинжилгээ хийхтэй холбоотой асуудлаар холбогдох талуудыг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цагт Толгойт өртөөнд зохион байгуулав.

Тус уулзалтад Улаанбаатар төмөр зам, Гаалийн бүрдүүлэлтийн газар болон Гаалийн ерөнхий газрын төв лабораториос эрх бүхий албан тушаалтнууд оролцсон бөгөөд өнөөдрийн байдлаар хил, боомт, өртөөдөд зогсож буй шатахуунтай 485 вагон (29,100 тонн)-ыг шуурхай татан авч, шатахууны хангамж тогтворжих хүртэл хугацаанд холбогдох талууд хамтарч ажиллахаар тохиролцов.

Энэ үеэр Гаалийн ерөнхий газрын удирдлагууд гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийхийн тулд салбар, нэгжүүд амралтын өдрүүдэд ч ажиллаж байгааг онцоллоо. Мөн Улаанбаатар төмөр замаас хамгийн их ачаалалтай ажиллаж буй Толгойт өртөөдөд нэмэлт сэлгээний ажлыг зохион байгуулж байгааг дуулгав. Толгойт өртөөнд татан авалт хийхээр шатахуунтай 195 вагон (11,700 тонн) зогсож байна.

Дашрамд, улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар нийт 85,073 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 2,510 тонн, АИ-92 автобензин 27,164 тонн, АИ-95 автобензин 6,466 тонн, Дизель түлш 44,272 тонн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 15 хоног, АИ-92 автобензин 22 хоног, АИ-95 автобензин 33 хоног, Дизель түлш 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18