Иргэд лавлагаа, мэдээллээ виз мэдүүлгийн байгууллагаасаа авах боломж бүрдэж эхэлжээ

О.Шүрэнцэцэг
2023/11/08

Иргэд аливаа улсын виз мэдүүлэхдээ дунджаар 4-8 төрлийн лавлагааг бүрдүүлж виз мэдүүлгийн газарт өгдөг. Тэгвэл иргэд лавлагаа, мэдээллээ тухайн виз мэдүүлгийн үйлчилгээний байгууллагаасаа авах боломжийг ЦХХХ-ны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас бүрдүүлж байна. 

Тодруулбал, иргэн та төрийн байгууллага руу явахгүй “E-Mongolia” системээс лавлагаагаа авч үйлчилгээний байгууллагад өгдөг байсан бол үйлчилгээний байгууллага таны зөвшөөрлөөр таны мэдээллийг өөрсдөө ХУР системээс бүрдүүлнэ.

Тус систем нь иргэнийг таньж, баталгаажуулах, үйлчилгээний байгууллага иргэний мэдээлэлд хандахдаа иргэнээс цахимаар зөвшөөрөл авах технологийн шийдэл юм.


Энэ хүрээнд өнөөдөр (2023.11.08) БНСУ-ын виз мэдүүлгийн үйлчилгээний байгууллага болох “Chingiss journey” ХХК-д Lavlagaa.e-mongolia.mn системийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хялбар, шуурхай үзүүлэх нөхцөлийг улам сайжруулсан боломжийг төр, хувийн хэвшил хамтран бий болгож байна.
Ингэснээр иргэд аливаа улсын виз мэдүүлэхдээ өөр тийш явж, түгжрэлд орж, дараалалд зогсон цаг алдахгүй болж байна.

Өнөөдрийн байдлаар Монголчуудын хамгийн их виз мэдүүлдэг БНСУ, Шингений улсууд болон бусад виз мэдүүлгийн газруудын бүрдүүлэх материалд ямар төрлийн визны ангилалаас шалтгаалаад дараах 8 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос шаарддаг байна. 

Үүнд:
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
Жолооны үнэмлэх сунгалт, Иргэний үнэмлэхийн лавлагаа
Төрсний бүртгэлийн лавлагаа
Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа
Шинжилгээний хариу авах зэрэг багтаж байна. 

Цаашид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд бусад виз мэдүүлгийн байгууллагуудад дээрх Lavlagaa.e-mongolia.mn системийг нэвтрүүлж, хамтран ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд виз мэдүүлэг байгууллагуудын хамтран ажиллах саналыг хүлээн авахад бэлэн байгааг ТЦҮЗГ-ын удирдлагууд хэлж байна.

Төрийн болон хувийн байгууллагууд мэдээлэл солилцох энэхүү Lavlagaa.e-mongolia.mn системийг өнгөрсөн оны 11 дүгээр сард нээж, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Авто Тээврийн Үндэсний Төв, Гаалийн Ерөнхий Газар, Эрүүл Мэндийн Яам, Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий газар болон татвар, цагдаа, нийгмийн даатгал, Газрын алба, Банк, ББСБ зэрэг 15 байгууллагын 87 үйлчилгээг нэвтрүүлсний 81 үйлчилгээ нь үнэ төлбөргүй юм. Тус системийг нээсэн цагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар 150 мянган лавлага, тодорхойлолтын үйлчилгээг хүргэсэн судалгаа байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18