14 жил царцсан “Спорт цогцолбор”-ыг барьж дуусгахад 2.5 тэрбум төгрөг зарцуулна

Ц.Цэрэнбадам
2023/11/08

Улсын төсөвт он удаан жил дамнан санхүүжилт авсан спорт цогцолборын барилгууд цөөнгүй байна. Түүний нэг нь Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа мянган хүний суудалтай спорт цогцолборын барилга юм. Тус барилгыг анх 2010 онд 2.5 тэрбум төгрөгийн төсөвт өргөөр барина гэж тооцоолж байжээ. Гэтэл өнөөдөр төсөвт өртөг нь 13.5 тэрбум болж өссөн байна. Энэ төслийг дуусгахад зориулан ирэх оны төсөвт 2.5 тэрбум төгрөг суулгаж өгчээ.

Мөн Налайх дүүрэгт 700 хүний суудал бүхий “Спорт цогцолбор”-ыг 2010 онд 1.8 тэрбум төгрөгөөр төсөвлөн барьж эхэлсэн ч 14 жилийн дараа 15 тэрбум болж төсөвт өртөг нь өссөн. Ирэх оны төсөвт 526 сая төгрөгийг суулгаж өгчээ. Энэ мэт жил бүр улсын төсвөөс санхүүжилт аван дуусдаггүй төслүүд олон байгааг дурдаж болно.

Дараагийн нэг жишээ: Сонгинохайрхан дүүрэг, Найрамдал зуслангийн “Усан спорт” цогцолбор анх 2014 онд таван тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр төсөвлөгдөж байсан бол 10 жилийн дараа 17.2 тэрбум болж төсөвт өртөг нь нэмэгдсэн. Ирэх 2024 оны төсөвт 1.5 тэрбум төгрөг суулгаг өгчээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18