Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд

О.Шүрэнцэцэг
2023/11/08

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 8-нд бол дараах шийдвэрүүдийг гаргалаа.

 Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран боловсруулж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд танхимын сайд нарын хамтаар МҮХАҮТ-ын шинэ удирдлагын багтай өнгөрсөн лхагва гаригт буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар Ерөнхий сайд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгоход анхаарч дэмжин, хамтран ажиллах тухайгаа илэрхийлсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ дурдлаа.
Хуулийн төсөл батлагдсанаар эдийн засаг, бизнесийн өнөөгийн хөгжилд Үндэсний танхим зохицон ажиллах, аж ахуй эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн байгууллагад төлөөлөн илэрхийлэх, эдийн засаг, аж ахуйн зохистой орчныг бүрдүүлэх юм. Түүнчлэн, МҮХАҮТ нь бизнесийн голлох чиглэлээр салбар танхимуудтай болох юм. Ингэснээр салбар танхимуудад төрийн зарим чиг үүргүүдийг шилжүүлэх, өргөн хүрээнд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна.
 
Их өгөгдлийн (big data) сан үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Статистикийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн заалтыг үндэслэн Их өгөгдлийн сан үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлэхийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваад зөвлөж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгалаа.
Сан үүсгэхэд мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгон, төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-ээр дамжуулах нөхцөлийг бүрдүүлэхийг И-Монгол академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнаранд үүрэг болголоо.
Үндэсний статистикийн хороо нь улсын хэмжээний дата мэдээллээс статистик мэдээлэл боловсруулдаг. Статистикийн мэдээлэлд үндэслэн нийгэм эдийн засгийн хэмжээнд бодлогын шийдвэр гаргах үндэслэл болдог.

Харин манай улсын хувьд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд “...хүнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх...” гэж заасан байдаг. Энэ хуулийн хүрээнд төрийн байгууллагуудад бүрдүүлж буй төрөлжсөн бүртгэлийн 152 төрлийн мэдээллийн сангаас биг дата үүсгэж төрөөс гаргаж буй шийдвэр хэр оновчтой байгааг тодорхойлох боломж бүрдүүлнэ” гэж ЦХХХ-ны сайд Н.Учрал хэллээ.
 
Товч мэдээ
·      Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн баталлаа.  
·      Төрийн үйлчилгээний төлбөр тооцооны нэгдсэн систем хөгжүүлж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд даалгалаа. Мөн Монголбанкны TSP (Token service provider) системд холбогдох, төрийн үйлчилгээний төлбөр тооцоонд DEBITгүйлгээг нэвтрүүлэх, төрийн үйлчилгээний төлбөр тулгалт, төлбөрийн буцаалтыг цахимаар хийх, банкны карт уншигч төхөөрөмжөөр төрийн үйлчилгээний төлбөрийг хүлээж авах нөхцөлийг бүрдүүлэхийг Сангийн яаманд даалгалаа.



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онцгой байдлын газрын шинэ аврах салбар нээгдлээ 4 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 1,6 их наяд төгрөгийн татвар төлөөд байна 8 цагийн өмнө
Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна 8 цагийн өмнө
Анхааруулга: Мессеж луйвраас сэргийлье 9 цагийн өмнө
Явган хүний гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ 9 цагийн өмнө
​ Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна 10 цагийн өмнө
Баянхошуу, Дамбадаржаа, Шархад, Хайлаастад агаарын чанар бохирдолтой байна 10 цагийн өмнө
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно 12 цагийн өмнө
Шинэ болон хуучин орон сууцны дундаж үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 1 м.кв нь ₮5.9 сая байна 12 цагийн өмнө
Цаг агаар: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Шинээр томилогдсон Элчин сайдууд Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн өвлийн элсэлт үргэлжилж байна Өчигдөр
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Өчигдөр
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна Өчигдөр
Ховд аймгийн хүүхэд залуус электрон тамхи түүний хор хөнөөлийн талаар асуудал дэвшүүллээ Өчигдөр
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаантай байна Өчигдөр
Онлайн худалдаа хийхэд таны зайлшгүй мэдэх ёстой 3 зүйл Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргажэээ Өчигдөр
МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ Өчигдөр