Лүн сумаас: Хонио өчигдрөөс л бэлчээрт гаргаж байна, өвөлжөө рүү машин явах нөхцөлгүй болсон

О.Шүрэнцэцэг
2023/11/08

Аюулт үзэгдэлд өртсөн Алтанбулаг, Заамар, Лүн, Өндөрширээт сумдад урдчилсан байдлаар 3950 толгой мал хорогдож, Эрдэнэсант, Лун сумдад аюулт үзэгдлийн улмаас 7 иргэн амь насаа алдсан, 1 иргэн осголтын хөнгөн зэрэгтэй гэр эмчилгээ хийлгэж байгаа юм байна.

Заригийн сурвалжлах баг Төв аймгийн Лүн суманд ажиллаж байна. Бид тус сумын малчин н.Адьяасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр " Манай сумын хувьд нөхцөл байдал хүнд байна. Цасны зузаан их байна. Саяны шуурганаар их хүчтэй, салхины хурд ихтэй их л аюултай байлаа. Шуурга 20 цаг үргэлжилсэн. 24 цагийн дараа малаа бэлчээрээс нь гаргаад байна. Цаг уурын байгууллагаас өчигдөр бас цасан шуургатай гэхээр нь айгаад малаа бэлчээрт  гаргаж чадаагүй. Одоогоор машин тэрэг явах нөхцөлгүй байна. Том техникийн машин л явна гэхээс жижиг тэрэг явахааргүй байна. Сум орон нутгаас том тэрэг ирэх сураг байна. Тэр нь хэзээ  ирж манайхны газруудаар явж зам гаргах юм . Бид тэрийг хүртэл  Намаржаандаа хүлээж байна" гэлээ.

Урьдчилсан байдлаар 785 бог, 35 бод мал хорогдож, 170.2 сая төгрөгийн хохирол учраад байгааг мэдээллээ.Улсын онцгой комиссоос Лүн, Эрдэнэсант суманд шаардлагатай байгаа түлшний дэмжлэг үзүүлж байна.


2
angry
0
care
0
haha
6
liked
8
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18