"Үндэсний чанарын чуулга 2023" өнөөдөр боллоо

О.Шүрэнцэцэг
2023/11/07

Дэлхий дахинд энэхүү өдрийг угтан 11 сарын эхний хоёр долоо хоногт бараа, үйлчилгээний чанарын түвшинтэй холбоотой асуудалд анхаарлаа төвлөрүүлэх, амжилт гаргасан байгууллагыг алдаршуулахад чиглэхээс гадна сайн туршлагыг түгээн дэлгэрүүлдэг уламжлалтай. Монгол Улс эл өдрийг угтан "Үндэсний чанарын чуулган" мөн үндэсний чанарын шагнал гардуулах үйл ажиллагааг Стандарт, хэмжил зүйн газар болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулсан юм.

Бид хөгжлийн бодлогодоо нийцсэн стандартыг баталдаг, батлагдсан стандарт нь ил тод хяналт дор бүх салбарт хэрэгждэг, хэрэгжилтийн үр дүн нь хүн ардын амьдралын чанараас харагддаг, улс орны хөгжлийн бодит үзүүлэлт байх учиртай.

Монгол Улсын Засгийн газраас төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, төрийн үйлчилгээний хүнд суртал, авилга, хээл хахууль, үйлчилгээний чанар, стандартгүй байдлыг засаж залруулж, төрийн үйлчилгээний нэгдсэн бодлого, стандартыг бий болгох ажлыг эхлүүлээд байна.

Засгийн газрын зүгээс чанар, стандартыг бүх төвшинд хангуулахад юуны түрүүнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр, Стандарт, хэмжил зүйн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдийн төслийг боловсруулан, Улсын Их Хуралд өргөн барихад бэлэн болоод байна.


Эдгээр баримт бичгүүд нь “стандартыг бүх төвшинд хангуулах” зорилгыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Мөн хяналт, тохирлын үнэлгээний үйл ажиллагаа тодорхой болж, төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломж нээгдэнэ. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны загвар болно гэж найдаж байгаа. Чанар, стандарт бол нийгмийн бүх төвшинд төлөвшин тогтох учиртай сэтгэлгээ, соёл юм.

Уг арга хэмжээг “Стандарт ба хөгжил” сэдвийн дор 6000 аж ахуйн нэгжийн гишүүнчлэлтэйгээр Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд "Үндэсний чанарын чуулган-2023" арга хэмжээнд нийт 500 гаруй оролцож байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18