Монгол Улс, БНАЛАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

Ц.Цэрэнбадам
2023/11/06

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны дараах баримт бичгийг байгуулав.
  1. Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газрыг төлөөлж Нийтийн аж ахуй, тээврийн сайд Нампасо Муанмани нар гарын үсэг зурлаа.

Хэлэлцээр нь хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Зүүн өмнөд Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломж бүрдэнэ.

  1. Мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөө аж ахуй, ойн сайд Пэт Пумпипак нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хооронд мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд болон мал, амьтны эм бэлдмэл, тэжээл зэрэг бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох болон дамжин өнгөрүүлэх явцыг хурдасгаж, мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчилнө.

  1. Ургамал хамгаалал, хорио цээрийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөө аж ахуй, ойн сайд Пэт Пумпипак нар гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрээр ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хөнөөлтэй хортон шавьж хоёр улсын нутаг дэвсгэрт тархахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах болон хоёр улсын хоорондын ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үрийн худалдааг хөнгөвчлөх боломжийг бүрдүүлнэ.

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хооронд хамтран ажиллах санамж бичиг”-т монголын талыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, лаосын талыг төлөөлж Сайд бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Камаси Фолсэна нар гарын үсэг зурлаа.

Хоёр улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, сайн туршлага харилцан солилцох, албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллах зэрэг асуудлыг санамж бичгээр тохиролцов.

  1. Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын яам хоорондын хэлэлцээр”-т монголын талыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, лаосын талыг төлөөлж Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын сайд Суансаван Вияагет нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын хооронд тогтвортой аялал жуулчлалын ач холбогдол, аялал жуулчлалын хөгжлийн байгаль орчин, эдийн засаг, нийгэм, соёлын асуудлыг олон улсын хамтын ажиллагаа, хоёр талын зохицуулалтын үйл ажиллагаагаар шийдвэрлэх замаар үр дүнтэй, урт хугацааны шийдэл эрэлхийлэх, мөн тогтвортой аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих зорилготой.

  1. Байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Байгалийн нөөц, байгаль орчны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т монголын талыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, лаосын талыг төлөөлж Байгалийн нөөц, байгаль орчны сайд Бунхам Ворачит нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд агаарын бохирдлыг бууруулах, экосистемийн нөхөн сэргээлт болон ойн тогтвортой менежмент зэрэг байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах хөтөлбөрийн нарийвчилсан санал, хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран тохирох нөхцөлийг бүрдүүлсэн.

  1. Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёлын яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т монголын талыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, лаосын талыг төлөөлж Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын сайд Суансаван Вияагет нар гарын үсэг зурлаа.

Санамж бичиг нь талууд соёл, урлагийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино үзвэр зохион байгуулах, дурсгалт зүйлсийг хадгалан хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах чиглэлээр хамтран судалгаа хийх зэрэг соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хоёр улсын иргэд хоорондын соёлын солилцоо, харилцааг өргөжүүлэх зорилготой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 5 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 5 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 5 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 5 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 6 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 7 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 7 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 8 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 9 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 9 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 9 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 10 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 11 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 11 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 12 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 21 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа Өчигдөр
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр