АЙЛЧЛАЛ: Лаос Улстай аялал жуулчлал, тээвэр ложистик зэрэг бүхий л чиглэлд хамтарч ажиллана

Л.Бямбажав
2023/11/06

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ерөнхийлөгчийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Тус айлчлалыг Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойн дараа хэрэгжүүлж буй бөгөөд албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд болов.

Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Лаос Улсад найрсгаар урьж, Монголын төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авч буй Лаосын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлэв.

Монгол Улс, Лаос Улс өнө эртний түүхэн холбоотой, өв соёлын уламжлалтай, найрсаг дотно харилцаатай орнууд гэдгийг онцолж, хоёр улсын харилцаа “Бие биеэ дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан нэгэн жарны туршид тууштай хөгжиж ирснийг тэмдэглэлээ.

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.

Тэрбээр хүнд бэрх цаг үед хоёр улсын ард түмэн биеэ биеэ харилцан дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг дурдаад дэлхий нийт, бүс нутаг, улс гүрнүүдийг хамарсан өөрчлөлт шинэчлэлийн цаг үед монголын ард түмэн лаосын ард түмний талд бат зогсон тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах үйл хэргийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.

Талууд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.

Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд Монгол, Лаосын харилцааг цаашид худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Төрийн тэргүүн нар ирэх шинэ жаранд хоёр талын харилцааны цар хүрээг улам бүр өргөжүүлэн худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр ложистик зэрэг боломжит бүхий л салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал нэгдлээ.

Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн тухай хэлэлцээр” болон “Ургамал хамгаалал, хорио цээрийн тухай хэлэлцээр” нь хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг талууд санал нэгтэй тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх айлчлалын хүрээнд Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд агаарын тээврийн салбарт хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, зорчигч болон ачаа тээврийн харилцааг хөгжүүлэх чиглэлд эрх зүйн таатай орчныг бэхжүүлэх зорилгоор “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлснийг онцоллоо.

Зүүн өмнөд Азийн улс орнуудаар аялах сонирхолтой монгол иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж буйг талууд онцлоод Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, 2024 оныг БНАЛАУ-ын Засгийн газраас “Аялал жуулчлалын жил” болгон зарласантай уялдуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн солилцоог нэмэгдүүлэн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.

Талууд энэ удаагийн айлчлалын үеэр байгуулж буй “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” нь хоёр улсын иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх, аялал жуулчлалын тур операторууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хоёр улсын соёл, зан заншлыг харилцан таниулахад чухал ач холбогдолтойг онцоллоо.

Айлчлалын хүрээнд зохион байгуулж буй Монгол, Лаосын бизнес форум нь хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хоорондын ойр дотно харилцааг хөхиүлэн дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд онцлон тэмдэглэв.

Мөн “Байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрс, ус, агаарын бохирдол, уул уурхайн үйлдвэржилтээс бий болсон байгалийн доройтлыг нөхөн сэргээх, экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалахад чухал ач холбогдолтойг онцлов.

Хоёр улсын төрийн тэргүүн нар манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалтайг онцлоод НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд цаашид ч уялдаа холбоотой ажиллахаа нотлов.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНАЛАУ нь 2024 онд АСЕАН-ыг даргалах чухал үүрэг хүлээсэнд баяр хүргэж, амжилт хүсээд Монгол Улс АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн орох хүсэл эрмэлзлийг Лаос Улс дэмжихээ нотолсонд талархал илэрхийлэв.

Хэлэлцээний дүнгээр талууд хоёр улсын эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр талын баримт бичгүүдийг байгуулав.


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 8 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 8 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 10 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 10 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 10 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 10 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 11 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27