ОБЕГ: Сураггүй алга болсон, төөрсөн дуудлагаар 37 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Ц.Цэрэнбадам
2023/11/06

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 3-нд Говь-алтай, Ховд аймгийн хойд, Увс аймгийн зүүн хэсэг, Архангай, Завхан аймгийн нийт нутгаар 0.0.-8.0 мм цас орж, салхины хурд 16-20 м/с хүрч, цасан шуурга 1-5 цаг орчим шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл, 4-нд Архангай аймгийн зүүн, Булган аймгийн өмнөд,  Хэнтий аймгийн баруун, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар 0.0-7.0 мм цас орж, салхины хурд 16-18 м/с хүрч, хүчтэй цасан шуурга 12-15 цаг шуурч цаг агаарын аюулт үзэгдэл, 5-нд Төв аймгийн нутаг, Дундговь аймгийн баруун хойд хэсэг, Хэнтий аймгийн баруун өмнөд хэсэг, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар 0.0-6.0 мм цас орж, салхины хурд 12-18 м/с хүрч, хүчтэй цасан шуурга 12-15 цаг орчим шуурч, цаг агаарын аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Ховд, Увс, Завхан, Архангай, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн 24 суманд малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон 30 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 46 хүн сураггүй болсон.

Дуудлагын дагуу тухайн аймгуудын Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 37 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өглөө.

 Төв аймгийн Эрдэнэсант суманд 6, Лүн суманд 1, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1 буюу нийт 8 иргэн малдаа явж байгаад шуурганд төөрч осгон, амь насаа алдсан байна. Үүний нэг нь хүүхэд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самранд явж байгаад төөрсөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18