Авто замын зорчих хэсгийн цасыг хусаж, цэвэрлэх ажил хийгдэж байна

О.Шүрэнцэцэг
2023/11/05

Өнөөдөр буюу 2023 оны 11-р сарын 05-ны өдрийн 10:00 цагийн байдлаар Говь-сүмбэр, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн нутгаар үүлэрхэг, зарим хэсгээр нойтон цас орж байна.

Бусад нутгаар цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

1. Олон улс, улсын чанартай А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын Солонготын даваа, А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын Загастайн даваа, А1103 дугаартай Улиастай-Алтай чиглэлийн авто замын Ганцын давааны цасыг цэвэрлэж хөдөлгөөнийг нээсэн авто замаар зорчих тэврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Зам хариуцагч “Завхан АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсгүүд ажиллаж байна.

2. Улсын чанартай А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн хатуу хучилттай авто зам хэсэгчилсэн цасан бүрхүүлтэй Шарт, Бумбатын даваа халтиргаа гулгаатай байна.

Шартын давааны 118-123 км хооронд Автогрейдэр- 1, цас арилгагч Камаз-1, Үйлчилгээний машин-1, ИТА-1,  Жолооч-2, Замчин-4, Бумбатын давааны 92-99 дэх км-ийн хооронд Автоачигч-1, Үйлчилгээний машин-1, Жолооч-2 Замчин-3 тус тус замын аюулгүй байдлыг ханган механизмаар түрж цэвэрлэн давс цацаж ажиллаж байна.

3. А24 дугаартай Налайх-Тэрэлж чиглэлийн авто замын 35,2 км-ээс 65,4 км, А0101 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан 30.4-35.2км-н хооронд замын зорчих хэсгийн цасыг автогрейдерээр хусалт хийх ажил, Улаанбаатар-Чойр чиглэлийн 30-65 км-ийн хооронд зорчих хэсгийн цасыг цас шүүрдэгч машинаар хусалт хийх ажил хийгдэж байна. "Налайх АЗЗА" ТӨХК хариуцан ажиллаж байна.

4. А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын 80-87 км-ийн хооронд цасаар шуурч зорчих хэсгийн нэг тал хунгаралсныг авто ачигчаар хусаж цэвэрлэх болон бодис цацах ажил хийгдэж авто замын бэлэн байдлыг ханган ажиллаж байна. "Багануур АЗЗА" ТӨХК хариуцан ажиллаж байна.

5. Төлбөр авах цэгүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18