Д.Амарбаясгалан: Улаанбаатар хотын нэг иргэн жилд 717 цагийг түгжрэлд өнгөрүүлж байна

О.Шүрэнцэцэг
2023/11/03

УИХ-ын чуулганы өнөөдрийн  хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчдын илтгэлийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тавилаа. 

Тэрбээр "Замын түгжрэл үлэмж нэмэгдсэн. Гурван жилийн байдлаар жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байна. Энэ янзаараа 2030 онд таван км цаг, 2040 онд тэг зогсолт хийхээр байна. 

Улаанбаатар хотод замын хөдөлгөөний төлбөртэй бүс, түүний хилийн зааг, цагийн хязгаарыг тогтоож, төлбөртэй бүсэд тогтоох төлбөрийн хэмжээг НИТХ тогтоохоор хуулийн төсөлд тусгалаа. Сүүлийн үед нийслэлд такси үйлчилгээтэй холбоотой олон хэрэг гарах болсон.

Цагдаагийн байгууллагаас өгсөн судалгаагаар сүүлийн таван жилд танкси үйлчилгээтэй холбоотой 3119 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 2136 гэмт хэрэгт таксины жолооч холбогдож, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоосон. Тиймээс үүнийг цэгцлэх зайлшгүй шаардлагатай болсон байна. Такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхлэх заалтыг тусгалаа" гэв. 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18