“ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДӨР”

О.Шүрэнцэцэг
2023/10/18

Дэлхийн ёс зүйн өдрийг жил бүрийн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт тэмдэглэдэг уламжлалтай. АНУ-ын Карнейгийн консул 2014 онд  анх санаачлан өдгөө дэлхийн 100 орчим улс нэгдэн энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Монгол Улсын ууган сургуулийн нэг СЭЗИС 100 жилийн ойгоо угтан “Дэлхийн ёс зүйн өдөр”-ийг “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” сэдвийн хүрээнд эсээ бичлэгийн уралдаан, панел хэлэлцүүлэг зэрэг ажлуудыг олон нийт дунд 2023.10.18-ны өдөр нээлттэй зохион байгуулж байна. 

“Дэлхийн ёс зүйн өдөр”-өөр ёс зүй, ёс суртахууны ойлголтыг хувь хүний түвшнээс эхлэн байгууллага, улс орны түвшинд хүртэл авч үзэн, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. “Мэргэжлийн ёс зүйн ач холбогдол” олон нийтийг хамарсан СЭЗИС-ийн ЭЗТ-ийн ахлах багш, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Түвшинжаргал,  “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэг, ХасБанкны хуулийн хэлтсийн захирал, Э.Мөнх-эрдэнэ, зээлийн мэдээллийн сангийн гүйцэтгэх захирал Д.Энхцацрал,  нар панелистаар оролцож, мэргэжлийн ёс зүйн тухай  яриа өрнүүллээ.

Дэлхийн ёс зүйн өдрийг тохиолдуулан олон нийтэд хандсан арга хэмжээ зохион байгуулахаас гадна СЭЗИС-ийн багш оюутанд тогтвортой хөгжлийн таван зорилтыг дэмжсэн,  ач холбогдлыг таниулах ажлуудыг зохион байгуулж, нийт 100 гаруй багш, ажилтан, 2000 гаруй оюутан хамрагдлаа.

Эсээ бичлэгийн уралдааныг их дээд сургуулийн оюутан, суралцагчид болон төр, хувийн хэвшлийн байгууллагын мэргэжилтэн гэсэн хоёр ангиллаар зохион байгуулж байгаа ба ангилал тус бүрд  байрыг шалгарууллаа. Эсээ бичлэг нь тухайн сэдвээр баримт, мэдээлэл цуглуулан, хувь хүний үзэл санааг тусгасан бичвэр тул Мэргэжлийн ёс зүйн талаар ойлголтыг нэгтгэх, ач холбогдлыг ухааруулах ач холбогдолтой юм. Эсээ бичлэгийн уралдаанд илгээсэн эсээнээс шаардлага хангасан 79 эсээг үнэлснээс дараах оролцогчид шалгарлаа. 


Их, дээд сургуулийн оюутан суралцагчдын ангилал:

1-р байр СЭЗИС-ийн Эрх зүй мэргэжлийн 1-р курсийн оюутан Болдбаатарын Энхжин,

2-р байр ДХИС-ийн эрх зүйн 3-р курсийн оюутан Баярбатын Дөлгөөндарь,

3-р байр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4-р курсийн оюутан Н.Амарзаяа,

тусгай байр СЭЗИС-ийн эрх зүйн 4-р курсийн оюутан Э.Ганбаяр нар,


Ёс суртахуунаараа манлайлъя.

#GlobalEthicsDay

#UFE_GlobalEthicsDay




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 14 минутын өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 17 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18