Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-д ажлын айлчлал хийлээ

Н.Мижидмаа
2023/11/02

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Ли Шаньфугийн урилгаар 2023 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдсан “Шяншаний олон улсын аюулгүй байдлын чуулга уулзалт”-д оролцлоо. 

Бээжин хотноо 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалт нь “Хамтын аюулгүй байдал, өнө мөнхийн энх тайван” үзэл санааны дор зөвшилцлийг бэхжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх үндсэн зорилгын дор зохион байгуулагдав. Уг чуулга уулзалтад Ази, Номхон далай, Африк, Европ, Латин Америкийн 22 орны Батлан хамгаалахын сайд нар, нийт 88 орны 600 гаруй батлан хамгаалахын болон зэвсэгт хүчний удирдлага, судалгаа, шинжилгээний байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид олон улсын аюулгүй байдлын талаарх өөрсдийн байр сууриа илэрхийлж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлж, цэргийн итгэлцлийг гүнзгийрүүлсэн чухал арга хэмжээ боллоо.

Мөн энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, хурандаа генерал Жан Ёоушятай албан ёсны уулзалт хийж, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. 

Айлчлалын хүрээнд сайд Г.Сайханбаяр БНХАУ-ын Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирал хошууч генерал Сүй Хуйгийн хүсэлтээр тус сургуульд зочлон сургуулийн үйл ажиллагаатай танилцсан ба талууд хоёр улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургууль хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэхээр харилцан тохиролцов. Энэ үеэр хошууч генерал Сүй Хуй Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт  тус сургуулийн “Хүндэт төгсөгч” тэмдэг гардуулав.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нь БНХАУ-ын Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Стратегийн дээд дамжааг 2001 онд төгссөн бөгөөд “Хүндэт төгсөгч” тэмдгээр шагнуулсан анхны төгсөгч боллоо.


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18