Халтиргааны улмаас том оврын зургаан машин хөдөлгөөн хаасан, зуны дугуйтай байснаас жалга руу орох дөхсөн зэрэг дуудлага иржээ

Н.Мижидмаа
2023/11/02

Өнгөрсөн хоногт Багануур дүүрэг, Хэнтий аймгийн чиглэлд халтиргаа гулгаа үүсэж, автомашин зорчих боломжгүй, цасанд суусан дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ. 

Тодруулбал  Багануур дүүргийн 3 дугаар хороо Хэрлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны баруун талд авто замын өгсүүр хэсэгт халтиргаа үүссэний улмаас том оврын 6 автомашин замын хөдөлгөөн хаасан гэсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход түлшний цистерн автомашин 1 талын урсгал зам хаасан байдалтай байсныг татаж гарган, тус чиглэлд зорчиж байсан нийт 46 автомашины хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан. 
Мөн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт Бонго маркын автомашин цасанд гулгаж жалга руу орох дөхсөн, зуны дугуйтай, хөдөлгөөн үйлдэх боломжгүй болсон дуудлагыг 2023.11.02-ны өдрийн 01:59 цагт ирүүлсэн. 
Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 9 сартай- 25 насны дөрвөн иргэн автомашинтайгаа цасанд суусан байсныг татаж гарган аюулгүй газарт хүргэсэн. 

  Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас мэдээлж байна.
         Иймд  зам даваанд мөстөлт үүсэж, халтиргаа гулгаа нэмэгдэх тул иргэд хол, ойрын замд гарахдаа мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээ, анхааруулга, сэрэмжлүүлгийг хүлээн авах, халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа хаагдах, цасанд суух, төөрч, осгохоос сэргийлэхийг НОБГ-аас анхаарууллаа. 



1
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18