​БХЯ-ны алба хаагчид төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргөлөө

Н.Мижидмаа
2023/11/01

Батлан хамгаалах яамны 2023-2024 оны сургуулийн жилийн нээлт энэ өдөр болж, тус өдрийг тохиолдуулан яамны зарим алба хаагчид Төрийн жинхэнэ алба хаагчийн тангарагаа өргөлөө. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн өнөөдөр БХЯ-ны газар, хэлтсийн дарга нар, ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүд зэрэг 15 алба хаагч Төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд оролцож, Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тангаргийн бичигт гарын үсэг зурсан юм.

Тус үйл ажиллагааны үеэр БХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Р.Энхболд хэлсэн үгэндээ “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явахаа тангараглан, төрийн захиргааны албанд анх удаа томилогдон ажиллаж байгаа яамныхаа нийт бие бүрэлдэхүүнд халуун баяр хүргэе. Та бүхэн энэ мөчөөс эхлэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуульд захирагдан ард иргэддээ тэгш үйлчилж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг чанд сахин биелүүлж, төрдөө чин үнэнчээр зүтгэж, албан үүргээ шударгаар биелүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Ташрамд дурдахад батлан хамгаалах салбарын төрийн жинхэнэ албан хаагчид төр, ард түмнийхээ өмнө хоёр удаа тангараг өргөдөг онцлогтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18