В.Болдмөнх: Хүүхдээ дагуулж гарцгүй газраар гүйдэг аав, ээжүүд анхаармаар байна, хүүхэддээ маш буруу үлгэрлэл үзүүлж байна

Н.Мижидмаа
2023/11/01

Монголын авто сургалтын байгууллагын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга В.Болдмөнх: Иргэд замын хөдөлгөөний дүрэм гэдгийг зөвхөн жолооны сургалтад ирэхээрээ л мэдэж эхэлдэг. Тэр болтол огт мэддэггүй, явган хүний гарцан дээр давуу эрхтэй гэдэг л ойлголттой явдаг. Ногоон гэрлээр явна, улаан гэрлээр зогсоно гэдэг ийм л ойлголттой байна. Явган зорчигч явган хүний гарцан дээр давуу эрхтэй байлаа ч аюулгүй байдлаа хангаж, жолооч харж байгаа эсэхийг нягтлаад зам хөндлөн гарах ёстой. Гэтэл манайхан би давуу эрхтэй гээд л шууд дайрч гардаг. Ингээд л амь нас, эрүүл мэндээрээ хохироод үлддэг. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд манай Монголын авто сургалтын байгууллагын нэгдсэн холбооноос  Ерөнхий боловсролын сургуулийн багш нартай зэрэгцэж замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх сургалтыг бага, дунд, ахлах ангийн түвшинд орох гэж байгаа нь маш зүйтэй ажил болж байна. Манай холбоонд 600 гаруй дүрмийн багш байдаг. Эдгээрээс 325 дүрмийн багш  нь Улаанбаатар хотод бий. Манай дүрмийн багш нар ЕБС-д дүрмийн сургалт орох нь зүйтэй алхам гэж харж байгаа. Дээрээс нь эцэг эхчүүд өөрсдөө хариуцлагатай баймаар байна. Хүүхдээ дагуулаад гарцгүй газраар гүйдэг. Гэтэл хүүхдэд нь үүгээр дамжиж буруу зуршил сууж байна. Аав нь хүүхдээ машиндаа суулгаад л дүрэм зөрчөөд яваад байдаг. Энэ нь хүүхдэд нь "манай аав мундаг, сүлжээд сүлжээд л хурдан явчихсан" гэж хүүхэддээ багаас нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж маш буруу үлгэрлэл үзүүлдэг. Бид хэдийгээр жолооны сургалтад хүмүүсийг суулгаж байгаа ч тэр хүүхдийн багаасаа эцэг эхээсээ олж авсан хандлага өөрчлөгддөггүй. Энэ хандлагыг л засахын тулд өнөөдөр ЕБС-ийн сурагч байхаас нь эхэлж замын хөдөлгөөний дүрмийн ойлголтыг олгож байна. Манай холбоо энэ ажлыг хоёр гараа өргөөд дэмжинэ.

Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Э.Уртнасан: ЕБС-ийн сурагчдад тухайлан олгодог замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх ойлголт өгөх хичээл хөтөлбөрт байдаггүй. Иргэний Боловсролын хичээл гэж ордог, түүгээрээ дамжуулж л төрөл бүрийн мэдлэг олгох хичээл ордог. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх хичээлийг сурагчдийн хичээлийн хөтөлбөрт суулгаж өгвөл зүйтэй гэж боддог. Сурагчдад энэ хичээлийг орсноор  зам тээврийн ослоос өөрсдийгөө хамгаалж, сэргийлж чадна шүү дээ.

Бичлэгээр үзэх:


0
angry
0
care
0
haha
12
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18