Х.Нямбаатар: Төлбөртэй бүсэд амьдардаг иргэдийг төлбөрөөс 90 хувь хөнгөлнө

О.Шүрэнцэцэг
2023/10/31

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах гэр хорооллыг орон сууцжуулах гэдэг нэртэй анхдагч хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж байгаа талаар мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах гэр хорооллыг орон сууцжуулах гэдэг нэртэй анхдагч хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна. Хамтад нь 30 хуулийн төслийг  өргөн барина. Нийслэлд өнөөдрийн байдлаар 720 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна гэсэн тоо баримт бий. Жил бүр 47-50 мянган машин нэмэгдэж, импортоор орж байна.

 Иймээс хуулийн төсөлд НИТХ-аас нийслэлд олгогдох автомашины дугаарын дээд хязгаарыг тогтоохоор тусгасан. Нийслэлийн хамгийн их түгжрэлтэй бүсэд ажиллаж, амьдардаг хүмүүс жилийн 717 цаг буюу жилийн 365 хоногийн 31-ийг автомашиндаа түгжрэлд өнгөрөөж байна. Иймээс төвлөрлийн сааруулах арга хэмжээ авахаар өөр сонголтгүй. 

 

Өнөөдрийн байдлаар нийслэлд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн 24 хувь нь нийтийн тээврээр зорчиж байна. Иймээс нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тээвэр зохицуулалтыг сайжруулахад анхаарна. Нийтийн тээврийн хэрэгслийн төлбөрийн системд өөрчлөлт оруулна.

Мөн энэ хуулийн төсөлд төлбөртэй бүсийн зохицуулалтыг оруулж ирсэн. Төлбөртэй бүсийн тариф 0-27000 мянган төгрөг байна.

Дэлхийн олон оронд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийснээр түгжрэлийг 30 хүртэлх хувиар буурдаг гэсэн судалгаа бий. 32 тойрогт 500 орчим автомашины зогсоол хийж байгаа.  Зүүн 4 зам, баруун 4 замд автомашины зогсоол хийхээр төлөвлөж байна. Эхний ээлжид Баруун 4 замаас Зүүн 4 зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх бүсэд төлбөртэй бүсийг тогтооно.  Энэ бүсэд дугуй, скүүтерээр зорчих зэрэг нөхцлийг бий болгоно. Төлбөртэй бүсэд амьдардаг иргэдийг төлбөрөөс 90 хувь хөнгөлнө” гэлээ. 

8
angry
0
care
2
haha
5
liked
2
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18