Х.Нямбаатар: 2024 онд 14 мянган айлыг орон сууцжуулна

О.Шүрэнцэцэг
2023/10/31

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн талаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Улаанбаатар хотод 720 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд жилд дунджаар нийслэлд бүртгэлтэй импортоор орж ирж байгаа автомашины тоо 74-50 мянга. Энэ өсөлтөөрөө дөрвөн жилийн дараа гэхэд 1 сая орчим автомашинтай болно. Нийслэл өмнө нь түгжрэлийг бууруулах чиглэлээр барьж байсан үндсэн бодлого нь авто замын сүлжээг өргөтгөх, гүүр барих чиглэл рүү явж байсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд авто замын сүлжээ 30 орчим хувиар өргөжсөн. Гэтэл 325 мянга байсан автомашин өнөөдөр 720 мянга болж авто замыг өргөжүүлсэнээр түгжрэлийг бууруулж чадахгүй гэдэгтэй эвлэрэхээс өөр аргагүй. Тиймээс нийслэлд олгогдох автомашины дугаарын дээд хязгаарыг тогтооно. Өдөрт дунджаар 2 сая 882 мянган удаа Улаанбаатар хотод зорчилт хийж байгаа. 3.8 их наяд төгрөгийг түгжрэлд алдсан боломжийн өртөг гэж тооцсон. Жилд дунджаар хамгийн их түгжрэлтэй бүсэд амьдардаг иргэд 717 цаг буюу 365 хоногийн 31 хоногийг түгжрэлд өнгөрөөж байна. 

Түгжрэлийг бууруулахын тулд захиргааны болон зохион байгуулалтын арга хэмжээг авч чадахгүй бол алдагдсан боломж улам өснө. Тиймээс бид эхний ээлжид замбараагүй урсаж орж ирж байгаа импортын автомашиныг хянахын тулд  дугаараар нь хязгаарлана. Ингэхийн тулд дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ тогтооно. Тэрхүү хязгаарыг түгжрэл буурсан, авто замын хүртээмж нэмэгдсэн үед  л нэмнэ.


0
angry
1
care
6
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18