Улаан автобусны худалдан авалтыг хуулийн байгууллага шалгаж эхэллээ

О.Шүрэнцэцэг
2023/10/31

Нийслэлийн автозамын түгжрэлийг шийдэх ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлт хийхээр нийслэлийн өмнөх удирдлагууд "хичээсэн" ч талаар болов. Парк шинэчлэлтээр БНСУ-д үйлдвэрлэсэн их багтаамжийн 600, дунд оврын 50, 160 цахилгаан гээд нийт 810 цоо шинэ автобус нийслэлчүүдэд үйлчилж эхлэх байсан боловч энэхүү том амбиц алсрав. 

Дуулиант ногоон автобусны хэрэгтэй зэрэгцэн улаан автобусны асуудал ургах нь. 

Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй улаан автобус 224 ширхэг худалдан авахаар  БНХАУ-ын Нанжин хотод байдаг "Golden Dragon" компанитай нийслэл 2022 он аравдугаар сарын 11-ны өдөр гэрээ байгуулсан байдаг.

Хотын удирдлагууд  “Xiamen golden dragon bus”-ний нэг бүрийн үнийг 561,081 юань буюу 265 сая төгрөг гэж олон нийтэд танилцуулж байсан билээ. Гэвч нийслэлийн 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаас харахад, нийслэлийн удирдлагуудын танилцуулсан дээрх дүнгээс аудитын дүгнэлтийн мөнгөний хэмжээ нийт найман тэрбум төгрөгөөр давж байна. 

Тодруулбал, нийлүүлэгч БНХАУ-ын “Xiamen golden dragon bus” үйлдвэрийн автобусны нэг бүрийн үнэ 640,781 юань гэж Аудитаас тогтоожээ. Өөрөөр хэлбэл, нэг автобусны үнэ 265 сая төгрөг бус 302 сая төгрөг болж байна. 

Одоогоор улаан автобусны мөнгийг төлж дуусаагүй аж. Өнгөрсөн хугацаанд нийт гурван удаагийн гүйлгээ хийжээ.


 Гэрээнд заасны дагуу 2023 оны зургадугаар сарын 25-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд нийлүүлэх гэрээний хуваарьтай ч 2023 оны гуравдугаар сард багтаан 224 автобусыг бүрэн нийлүүлж авчээ. Ийн хугацаанаас өмнө яаравчуулсан нь ямар учиртай вэ? 

Түүнчлэн аудитын дүгнэлтэд улаанбуснууд бүрэн нийлэгдсэн ч техникийн тодорхойлолтод заасан "хөдөлгүүрийн эзэлхүүн 9000сс байхаар байхад 8400сс хүчин чадалтай нийлүүлэгдсэн, хурдны хайрцаг нь автомат гэж заасан байхад механик, хөгжлийн бэрхшээлтэй иргэний бууж, суух тусгай механик төхөөрөмжийг автоматжуулсан байхаар тусгасан ч гар ажиллагаатай зэрэг зөрчлүүд илэрчээ. 

Тэгвэл АТГ-аас улаан автобусны худалдан авалтыг шалгаж эхэлсэн байна. 

Нөгөөтэйгүүр ногоон автобусыг оруулж ирсэн "Тэнүүн-Огоо" компанитай байгуулсан гэрээг цуцалж, тус компаниас дахин автобус авахгүй гэдгийг хотын шинэ удирдлагууд онцолсон.  "Тэнүүн-Огоо" компанийн дансанд байгаа 11 тэрбум төгрөгийг царцааж, компанийн нэр дээрх өмч хөрөнгийг царцаажээ. Урьдчилан шилжүүлсэн мөнгөн дүнг нэхэмжилсэн. Мөн нийтийн тээвэр худалдан авах олон улсын нээлттэй тендер зарласан билээ.



0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 58 минутын өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 8 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 9 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 9 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 10 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 11 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 12 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 13 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 14 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 14 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 14 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 15 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 16 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр