Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ

О.Шүрэнцэцэг
2023/10/31

2023 оны 10 дугаар сарын 30-наас 2023 оны 11 дүгээр сарын 08-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв

3, 4-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна...

Хур тунадас: 30-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 11 дүгээр сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 6-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 30, 31-нд говь, тал, хээрийн нутгаар, 11 дүгээр сарын 01-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 02-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, 03-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: 31-нд нутгийн баруун хагаст, 11 дүгээр сарын 01, 02-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө дулаан байх боловч цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 30, 31-нд ялимгүй хур тунадас, 11 дүгээр сарын 02, 03, 04-нд, 06-нд цас орно.

Салхи: 30, 31-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, 11 дүгээр сарын 04, 06-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна.

Агаарын температур: 11 дүгээр сарын 01-нд өдөртөө бага зэрэг дулаан байх боловч 02-ноос хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-15 хэм, бусад хэсгээр 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар


0
angry
3
care
0
haha
4
liked
0
love
8
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18