"INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулган болно

Ц.Цэрэнбадам
2023/10/30

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж байгууллагыг дэмжиж, хамтран ажиллах, Хэнтий аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтын таатай орчин, нөөц боломжийг танилцуулах, хөгжлийн гарц, шийдлүүдийг санал болгож хөрөнгө оруулалтыг татах зорилгоор "INVEST KHENTII 2023” Хөрөнгө оруулалтын чуулганыг 2023.11.03-ны өдөр их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт зохион байгуулагдана.

"INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулган нь

 - Хэнтий аймгийн хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалтын боломжууд,
- Аялал жуулчлал ба тээвэр логистикийн хөгжил, хөрөнгө оруулалтын боломжууд,
- Барилга, дэд бүтэцийн салбарын хөрөнгө оруулалтын боломжууд,
- Бүс нутгийн хөрөнгө оруулалтын боломжууд гэсэн 4 салбар хуралдааныг зохион байгуулж нийгэм эдийн засгийн голлох салбаруудад хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөөд байна.

 Мөн энэхүү хөрөнгө оруулалтын чуулганы онцлог нь УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгч нар болон БНХАУ-аас ӨМӨЗО-ын Хөлөн буйр, Шилийн гол, Хянган аймгуудын Засаг дарга нар, бизнес эрхлэгч, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар мужийн амбан захирагч, бизнес эрхлэгчид, БНСУ, Япон улсын Элчин сайдын яамны төлөөллүүд, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн засаг дарга, бизнес эрхлэгчид, аймаг, орон нутгийн бизнес эрхлэгчид, 18 сумдын төлөөллүүд оролцож бүс нутгийн хөрөнгө оруулалт, эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх коридор, бүсчилсэн хөгжлийн санал, шийдэл, боломжуудыг хэлэлцэх учраас хөрөнгө оруулагч нарт ихээхэн өгөөжтэй чуулган болно.

 
"INVEST KHENTII 2023” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18