Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 384 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл илэрхийлж, сүлдэт хуурыг цэнгүүллээ.

Тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан гэж үздэг. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэ үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлахаар тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл илэрхийлдэг уламжлал тогтсон юм. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд, нийслэлийн нутгийн удирдлагын болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, ажилтан албан хаагчид оролцлоо. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “...1639 онд Өндөр гэгээн Занабазарыг шарын шашны тэргүүнээр өргөмжлөн Өргөө байгуулан өгснөөс хойш өнөөдрийн Улаанбаатар хот үүсэж байгуулагдсан түүхэн үйл явдлыг бид өвлүүлэн мэдүүлж, сурталчлан таниулах ёстой. Өв уламжлалаа таниулах, үр хойчдоо өвлүүлэх, хадгалуулах, хамгаалуулах зорилгын үүднээс бид жил бүр Нийслэлийн шав тавьсан дурсгалт газар болох “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуураа цэнгүүлдэг уламжлал тогтсон. Энэ бол Монгол Улсын нийслэл хотоо үүсэж байгуулагдсан өдөрт нь хүндэтгэл үзүүлэхийн сацуу хойч үедээ сануулан захиаслаж байгаа нэг хэлбэр юм. Нийслэлийн иргэддээ нийслэл Улаанбаатар хот үүсэж байгуулагдсаны 384 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе” гэлээ. 

Мөн нийслэлийн өдөр буюу өнөөдөр гал голомтоо бадрааж, хуримаа хийж буй залуу хосод нийслэлийн удирдлагууд баяр хүргэлээ. Үргэлжлүүлэн нийслэлийн төв  талбайд Монгол Улсын төрийн далбаа, нийслэлийн далбааг  мандуулж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.  

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ

Сүүлд нэмэгдсэн

  • МЭНДЧИЛГЭЭ2023/10/29 12:19
  • Мэлхийт Хөшөөнд Хүндэтгэл Үзүүлж, Нийслэлийн Сүлдэт Хуурыг Цэнгүүллээ2023/10/29 12:15
  • Нийслэлийн Шилдэг Хороо, Хэсгийн Ахлагч, Аж Ахуйн Нэгжүүдийг Шагналаа2023/10/28 13:12
  • НХХЯ, НИТХ-Ын Дэргэдэх Эмэгтэйчүүдийн Зөвлөл Хамтарсан Хэлэлцүүлэг Зохион Байгууллаа2023/10/23 11:42
  • Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Чиглэлээр Байгууллагууд Уялдаа Холбоогоо Сайжруулахыг Зөвлөв2023/10/20 16:59
  • “Жаргалтай Гэр Бүл” Урьдчилан Сэргийлэх Аян Эхэллээ2023/10/18 12:00
  • Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатар Тамгаа Гардан Авлаа2023/10/12 19:10
  • Нийслэлийн Засаг Даргад Хишгээгийн Нямбаатарыг Нэр Дэвшүүлэхийг НИТХ-Ын Төлөөлөгчдийн 78.57 Хувь Нь Дэмжлээ2023/10/12 16:52
  • Буриад Улсын Соёлын Сайд Соёлма Баяртуевна Дагаеваг Хүлээн Авч Уулзлаа2023/10/02 14:04

0
angry
1
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 1 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 2 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 3 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 4 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 4 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 21 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 22 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 23 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 23 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ Өчигдөр
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
Нийслэлд өнөөдөр бороо орно Өчигдөр
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 2026/07/29
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2026/07/29
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 2026/07/29