Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн 30 жилийн ой тохиож байна

О.Шүрэнцэцэг
2023/10/28

Монгол улсад хөдөлмөрийн эдийн засаг, Үйлдвэрчний эвлэлийн мэргэжилтэн болон хөдөлмөр, нийгмийн харилцааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зорилгоор МҮЭ-ийн холбооны санаачлага, тэргүүлэгчдийн шийдвэрээр Хөдөлмөрийн дээд сургууль нэртэйгээр тэртээ 1993 онд анх байгуулагдсан цагаас хойш даруй 30 жилийг үдэж, хөдөлмөрийн зах  зээлд олон мянган чадварлаг мэргэжилтнийг бэлтгэж, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг дурдахад таатай байна.

Хөдөлмөр, нийгмийн харилцааны  дээд сургууль нь хөдөлмөр, нийгмийн харилцааны чиглэлээр дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй ганц дээд сургууль бөгөөд Бакалаврын түвшинд  Хөдөлмөрийн эдийн засаг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Бизнесийн эдийн засаг, Хүний нөөцийн менежмент, Нягтлан бодох бүртгэл, Нийгмийн ажил, Санхүүгийн менежмент гэсэн 7 мэргэжлээр, Магистрын түвшинд Хөдөлмөрийн эдийн засаг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэсэн  мэргэжлүүдээр тус тус мэргэжилтэн бэлтгэж байна.

Тус сургууль нь Монгол улсын Боловсролын хуулийн дагуу 1996 онд аттестачлагдаж,  2004, 2011, 2021 онуудад I,II, III дах шатны ахисан түвшний магадлан итгэмжлэлд тус тус амжилттай хамрагдаад байна.

Сүүлийн жилүүдэд CDIO Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр, Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 ОУ-ын чанарын стандартуудыг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн магистр, Нягтлан бодох бүртгэл, Нийгмийн ажил мэргэжлийн орой, эчнээ ангийн мэргэжлийн хөтөлбөрийг шинээр нээж  сургалтын үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байгааг баярын энэ өдөр дурдахад баяртай байна.

Мөн үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж, сургуулийн дэргэд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдэм цогцлохуй” бага сургуулийг байгуулан, амжилттай ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18