АТГ-аас улаан автобусны худалдан авалтыг шалгаж эхэлжээ

Л.Бямбажав
2023/10/27

Нийслэлийн автозамын түгжрэлийг шийдэх ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлт хийхээр нийслэлийн өмнөх удирдлагууд "хичээсэн" ч талаар болов. Парк шинэчлэлтээр БНСУ-д үйлдвэрлэсэн их багтаамжийн 600, дунд оврын 50, 160 цахилгаан гээд нийт 810 цоо шинэ автобус нийслэлчүүдэд үйлчилж эхлэх байсан боловч энэхүү том амбиц алсрав. 

Дуулиант ногоон автобусны хэрэгтэй зэрэгцэн улаан автобусны асуудал ургах нь. 

Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй улаан автобус 224 ширхэг худалдан авахаар  БНХАУ-ын Нанжин хотод байдаг "Golden Dragon" компанитай нийслэл 2022 он аравдугаар сарын 11-ны өдөр гэрээ байгуулсан байдаг.

Хотын удирдлагууд  “Xiamen golden dragon bus”-ний нэг бүрийн үнийг 561,081 юань буюу 265 сая төгрөг гэж олон нийтэд танилцуулж байсан билээ. Гэвч нийслэлийн 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаас харахад, нийслэлийн удирдлагуудын танилцуулсан дээрх дүнгээс аудитын дүгнэлтийн мөнгөний хэмжээ нийт найман тэрбум төгрөгөөр давж байна. 

Тодруулбал, нийлүүлэгч БНХАУ-ын “Xiamen golden dragon bus” үйлдвэрийн автобусны нэг бүрийн үнэ 640,781 юань гэж Аудитаас тогтоожээ. Өөрөөр хэлбэл, нэг автобусны үнэ 265 сая төгрөг бус 302 сая төгрөг болж байна. 

Одоогоор улаан автобусны мөнгийг төлж дуусаагүй аж. Өнгөрсөн хугацаанд нийт гурван удаагийн гүйлгээ хийжээ.

 Гэрээнд заасны дагуу 2023 оны зургадугаар сарын 25-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд нийлүүлэх гэрээний хуваарьтай ч 2023 оны гуравдугаар сард багтаан 224 автобусыг бүрэн нийлүүлж авчээ. Ийн хугацаанаас өмнө яаравчуулсан нь ямар учиртай вэ? 


Түүнчлэн аудитын дүгнэлтэд улаанбуснууд бүрэн нийлэгдсэн ч техникийн тодорхойлолтод заасан "хөдөлгүүрийн эзэлхүүн 9000сс байхаар байхад 8400сс хүчин чадалтай нийлүүлэгдсэн, хурдны хайрцаг нь автомат гэж заасан байхад механик, хөгжлийн бэрхшээлтэй иргэний бууж, суух тусгай механик төхөөрөмжийг автоматжуулсан байхаар тусгасан ч гар ажиллагаатай зэрэг зөрчлүүд илэрчээ. 

Тэгвэл АТГ-аас улаан автобусны худалдан авалтыг шалгаж эхэлсэн байна. 

Нөгөөтэйгүүр ногоон автобусыг оруулж ирсэн "Тэнүүн-Огоо" компанитай байгуулсан гэрээг цуцалж, тус компаниас дахин автобус авахгүй гэдгийг хотын шинэ удирдлагууд онцолсон.  "Тэнүүн-Огоо" компанийн дансанд байгаа 11 тэрбум төгрөгийг царцааж, компанийн нэр дээрх өмч хөрөнгийг царцаажээ. Урьдчилан шилжүүлсэн мөнгөн дүнг нэхэмжилсэн. Мөн нийтийн тээвэр худалдан авах олон улсын нээлттэй тендер зарласан билээ.






7
angry
0
care
5
haha
19
liked
4
love
4
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18