Үерийн сургамж, шийдлийг хэлэлцэж байна

Л.Бямбажав
2023/10/27

Нийслэл Улаанбаатар хотод энэ оны долоо, наймдугаар сард болсон үерийн гамшигт нийт 120 хороо, 11,956 өрхийн 34,473 хүн, 542 барилга, байгууламж, 584 гэр, байшин, 146 аж ахуйн нэгж, байгууллага, 230 тээврийн хэрэгсэл өртсөн. Түүнчлэн 21 байршлын гудамж, зам талбай усанд автан, 74,023 хэрэглэгч цахилгаангүй болж, дөрвөн хүн харамсалтайгаар амь эрсэдсэн билээ. Иймд Дэлхийн банкны санхүүжилтээр НЗДТГ, УБЗАА хамтран “Үерийн сургамж, шийдэл” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгээр үерийн нөхцөл байдал, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах боломж, олон улсын сайн туршлагыг хэлэлцэн, цаашид баримтлах нэгдсэн бодлого, арга хэмжээг цогцоор нь тодорхойлохоор санал солилцож буй. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа, УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж болон байгаль орчны салбарын мэргэжилтэн, олон улсын эрдэмтэн, судлаач нар оролцож байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа “Үерийн дараах нөхөн сэргээлтэд холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд байгаа борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээний 60 гаруй хувь нь насжилт хэтэрсэн, гэмтэл гарч, эрсдэлт нөхцөл байдал үүссэн. Эдгээрийг засварлах, шинээр үерийн барилга, байгууламж барих ажлыг хийж байна. Мөн үерийн дараа гурван байршилд авто замын борооны ус зайлуулах 1.2 км шугам, сүлжээг шинээр хийсэн. Гэхдээ үерийн барилга байгууламж шинэчлэх, засварлах ажил маш өндөр өртөг, төсөвтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулан, НИТХ-аар батлуулсан. Уг төлөвлөгөөнд Улаанбаатар хот үерийн барилга байгууламжаа даруй 1-2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж тодорхойлсон” гэв.

Хотын хэмжээнд нийт 1100 км гаруй авто зам байгаагийн 16 хувьд нь буюу 168.8 км замд борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээ бий. Мөн 18 байршлын 33.8 км борооны ус зайлуулах гол коллектор шугамуудын 70 хувийг 1990 оноос өмнө хийсэн бөгөөд насжилт хэтэрсэн. Түүнчлэн нийт шугамын 60 хувь орчимд лаг, хагшаас хуримтлагддаг бөгөөд ус тогтдог зарим байршилд шинээр борооны ус зайлуулах шугам төлөвлөх шаардлагатай байгааг албаныхан онцолж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 9 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 9 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 11 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 11 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 11 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 12 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 12 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27