Консулын газрын захирал Б.Болд: Талийгаач залуугийн хэргийг сэргээн шалгах хүсэлтийг БНСУ-ын Хууль зүйн сайдад хүргүүлсэн

Н.Мижидмаа
2023/10/27

БНСУ-руу 2016 онд ажиллахаар явсан А.Доржсүрэн гэх залуу 2021 оны зургадугаар сард гэртээ нас барсан байдалтайгаар 20 гаруй хоногийн дараа олдсон. 

Талийгаач А.Доржсүрэн нь хүлэмж угсардаг ажил БНСУ-д эрхэлдэг байсан бөгөөд захирал нь цалингаа өгдөггүй байсан талаар ар гэрийнхэн нь мэдээлж байгаа юм. Нийт 12 сая воннын цалингаа авч чадаагүй бөгөөд захирлаасаа нэхэхээр зоддог байсан гэх мэдээлэл ч бий. Ар гэрийнхэн нь талийгаачийн үхэлд Солонгос захирлыг нь сэжиглэж байгаа юм. Учир нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр " хүзүүний ясны хугаралтай" гэдэг дүгнэлт гарчээ. Харин БНСУ-ын цагдаа, прокурорын байгууллагаас талийгаачийг гадны нөлөөгүй нас баралт хэмээн хаасанд ар гэр нь гомдолтой байгаагаа мэдэгдэж хэргийг дахин сэргээн шалгаж БНСУ-ын шүүхээр оруулж өгөхийг хүсч байгаа юм.

Уг асуудлаар ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болдоос тодрууллаа.

"2021 оны зургадугаар сард болсон хэрэг. БНСУ-ын Цагдаагийн байгууллагаас гадны нөлөөгүй нас баралт гэж үзээд хаасан. Харин Прокурорын байгууллагад нь сэргээн шалгах хүсэлт өгөхөд Прокурорын байгууллага нь сэргээн шалгах шаардлагагүй  хэрэг гэж үзсэн. Ингээд бид энэ оны долдугаар сард БНСУ-ын Хууль зүйн сайдад энэхүү хэргийг сэргээн шалгах хүсэлтийг хүргүүлсэн. БНСУ-ын Хууль зүйн сайд "манай хууль хяналтын байгууллагын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа үндэслэлүүдээ гаргаж, ямар шалтгаанаар Солонгос иргэнийг сэжиглэж байгаа нотлох баримт, хууль зүйн үндэслэлүүдийг гаргаж өгөх" шаардлага тавьсан. Тиймээс бид ар гэрийнхэнд нь өмгөөлөгч гаргаж өгөөд хэргийн материалуудыг өгсөн. Талийгаачийн ар гэрт гаргаж өгсөн өмгөөлөгч хэргийн материалтай танилцаад санал нийлэхгүй байгаа үндэслэлүүдээ гаргах ёстой. Ингэснээр бид дараагийн алхамаа хийнэ" гэлээ. 

5
angry
1
care
2
haha
14
liked
0
love
9
sad
5
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2400:2410:ae42:4600:f537:f53a:3835:177b
2024/06/17
0
0
Заавал хэвлэлийн бага хурал хийлгэж байж хөдөлсөн болдог. Монголчууд өөрсдийгөө хамгаалж өмөөрөхгүй бол, Монголчуудыг яаж ч дээрэлхэж болно гэсэн ойлголттой болох нь дээ дэлрий даяар
Хариулах
Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18