Хугацаат цэргийг хувийн байгууллагад ажиллуулсан хурандаа Ж.Амаржаргалын хэргийг дахин хэлэлцэнэ

Л.Бямбажав
2023/10/27

Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167-р ангийн хугацаат цэргийн алба хаагч 19 настай Н нь 2022 оны долоодугаар сарын 13-нд барилгын хажуунаас нас барсан байдалтай олдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Талийгаач Н-ыг наадмын өдөр буюу долоодугаар сарын 11-нд Хармагийн талбайд ажиллуулахаар нэгэн хувийн компани авч явсан байдаг. Ингэхдээ ангиас ажил хийлгэхээр гаргахдаа ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр штабын дарга нь гаргасан гэж ар гэрийнхэн нь мэдэгдсэн. 

Бид уг харамсалтай хэргийн араас эрэн сурвалжлах хүрээнд тус зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч асан, хурандаа Ж.Амаржаргалаас 2022 оны долдугаар сарын 15-ны өдөр тодруулахад тэрбээр "...Талийгаач цэргийн амиа алдсан газраас хутга олдсон гэсэн, бид хариуцлага хүлээхэд бэлэн" хэмээн ярьсан. 

Ярилцлагыг эндээс үзнэ үү. 

Уг золгүй явдалтай холбогдуулан тухайн ангийн удирдах албан тушаалтнуудыг хууль сахиулах байгууллагад шалгаж, яллагдагчаар татсан. 

Тухайлбал, зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч асан, хурандаа Ж.Амаржаргалыг холбогдох хууль тогтоомж, журам зөрчиж, албан тушаалаа урвуулан 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Говийн очир огтлогч” ХХК-тай хугацаат цэрэг ажиллуулах тухай гэрээ байгуулж, гурван сарын хугацаанд ангийнхаа хугацаат цэргийн алба хаагчдыг тоосгоны үйлдвэрт ажиллуулсан хэмээн буруутгасан. 

Цэргийн анги байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журамд зааснаар ротоос бага бүрэлдэхүүнтэйгээр цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулахыг ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайдтай зөвшилцөж шийдвэрлэхээр заасан. Гэтэл ЗХЖШ, БХЯ-ны удирдлагаас зөвшөөрөл авалгүй хувийн тоосгоны үйлдвэрт цэрэг ажиллуулсан нь тогтоогдсон учраас хурандаа Ж.Амаржаргалд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл байна. 

 Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнгөрсөн зургадугаар сард хэлэлцээд Ж.Амаржаргалыг цагаатгасан аж. Шүүхийн эл шийдвэрийг прокурор эсэргүүцэж, Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу энэ оны есдүгээр сарын 12-нд хянаад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон байна. Шүүгдэгч Ж.Амаржаргал нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хандсан ч амжилт олсонгүй. Дээд шүүх түүний гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар хугацаат цэргийн алба хаагчдыг хууль, журам зөрчиж, хувийн компанид ажиллуулсан хурандаа Ж.Амаржаргалд холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хянан шийдвэрлэхээр болжээ.




15
angry
2
care
1
haha
7
liked
4
love
9
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18