Тодруулга: "БНСУ-д нас барсан залуугийн хэргийг дахин сэргээж шалгах хүсэлт өгсөн эсэхийг сайн мэдэхгүй байна"

Н.Мижидмаа
2023/10/27

БНСУ-руу 2016 онд ажиллахаар явсан А.Доржсүрэн гэх залуу 2021 оны зургадугаар сард гэртээ нас барсан байдалтайгаар 20 гаруй хоногийн дараа олдсон. 

Талийгаач А.Доржсүрэн нь хүлэмж угсардаг ажил БНСУ-д эрхэлдэг байсан бөгөөд захирал нь цалингаа өгдөггүй байсан талаар ар гэрийнхэн нь мэдээлж байгаа юм. Нийт 12 сая воннын цалингаа авч чадаагүй бөгөөд захирлаасаа нэхэхээр зоддог байсан гэх мэдээлэл ч бий. Ар гэрийнхэн нь талийгаачийн үхэлд Солонгос захирлыг нь сэжиглэж байгаа юм. Учир нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр " хүзүүний ясны хугаралтай" гэдэг дүгнэлт гарчээ. Харин БНСУ-ын цагдаа, прокурорын байгууллагаас талийгаачийг гадны нөлөөгүй нас баралт хэмээн хаасанд ар гэр нь гомдолтой байгаагаа мэдэгдэж хэргийг дахин сэргээн шалгаж БНСУ-ын шүүхээр оруулж өгөхийг хүсч байгаа юм.

БНСУ-д амиа алдсан А.Доржсүрэнгийн хэргийг дахин сэргээн шалгахад албан ёсны хүсэлтийг өгсөн эсэхийг Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Бид уг хэрэгт бүх талаар нь дэмжиж, анхаарч байгаа. Ар гэрийг нь БНСУ руу явуулсан" гэв.  Харин хэргийг дахин сэргээн шалгахад ГХЯ-наас БНСУ-ын хууль хяналтын байгууллага руу хүсэлт өгсөн эсэхийг тодруулахад "Би сайн мэдэхгүй байна, мэддэг хүнээс нь асуух хэрэгтэй" гэлээ.

Уг асуудлаар ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болдоос тодрууулах гэсэн боловч утсаа авсангүй. 


13
angry
2
care
0
haha
3
liked
0
love
3
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18