НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг өнөөдрөөс /2023.10.27/ иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ. Буцаан олголтод 2023 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримт буюу аравдугаар сарын 8-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн дүн хамаарна.
Иргэд буцаан олголтын урамшууллаар татвараа төлөх боломжтой. Татварын байгууллагаас энэхүү хүсэлтийг аравдугаар сарын 18-23-ныг хүртэл авсан. Хүсэлт гаргаагүй иргэдийн хувьд буцаан олголтоо энэ сарын 27-ноос эхлэн авна.
Нийт 34 мянга 104 иргэн хөрөнгийн татвартаа 422,4 сая төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоороо төлсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна