Ж.Эрдэнэболд: Татвараас зайлсхийсэн 1578 зөрчлийг илрүүлэн, нөхөн төлүүлж, торгуулийн арга хэмжээ авсан

О.Шүрэнцэцэг
2023/10/26

Гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжоор хүлээлгэсэн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлэх, улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх явдалтай тэмцэх, хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлтэд хяналт тавих, худалдааны луйвар, татвараас зайлсхийх хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлэн ажилдаг.

Эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах, эрчимжүүлэх ажлыг Монгол улсын гадаад худалдааны өнөөгийн нөхцөл байдал, онцлог, бараа эргэлт, олон улсын чиг хандлагад тулгуурлан тасралтгүйгээр холбогдох хууль сахиулах байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ажиллаж байна.

 Гаалийн байгууллага нь МУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд 2023 оны эхний 10 сарын байдлаар нийт 1578 зөрчлийг илрүүлэн дээрх зөрчилд холбогдох зохих татварыг нөхөн төлүүлж торгуулийн арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнээс 32 үйлдэл нь  гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсаныг холбогдох хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн.

Дээрх Монгол Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхийг завдсан  хэрэг, зөрчлөөс дурдахад

-17 удаагийн үйлдлээр 5 нэр төрлийн 2630 хүн тун мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлэхийг завдсан,

-2 үйлдлээр нийт 4,591 грамм алтан гулдмай,

- 6 үйлдлээр түүх соёлын өв, дурсгалт зүйл,  

-1 үйлдлээр 375 килограмм химийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тус тус гаалийн гаалийн хяналт шалгалтын явцад болон холбогдох хууль сахиулах байгууллагуудтай хамтран илрүүлэн хураан авч зохих хууль хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллаж байна. 


ОХУ-тай хил залгаа 10 боомт, БНХАУ-тай хил залгаа 13 боомт, агаарын 1 боомт нийт 24 боомт болон 160 орчим гаалийн хяналтын бүсэд 1700 орчим хяналтын камер бүхий телехяналтын нэгдсэн системээр гаалийн болон бусад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна.

Гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл явцад телехяналтын нэгдсэн систем, Гаалийн автоматжуулсан систем дэх онилгооны программыг ашиглан гадаад худалдаа эрхлэгч, гаалийн харилцаанд оролцогч нарын хууль сахилтын түвшинг дээшлүүлэх, хориглосон хязгаарласан барааны хууль бус эргэлт, гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор цогц онилгоо, дахин шалгалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна Өөрөөр хэлбэл гаалийн байгууллагаас гаалийн хяналт бүрдүүлэлтийн явцад болон гаалийн хяналт шалгалт дууссаны дараа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тодорхой мэдээлэл, судалгаа, дүн шинжилгээнд тулгуурлан улсын хилээр хууль бусаар хориглосон болон хязгаарласан барааг нэвтрүүлэхийг завдсан, нэвтрүүлсэн татвараас зайлсхийсэн байж болзошгүй сэжигтэй гаалийн бүрдүүлэлт, бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн дахин шалгалтыг  хийж ажилдаг.

Мөн Гаалийн зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газар болон Хяналтын нэгдсэн төвөөс сүүлийн 1 сарын хугацаанд харьяа гаалийн хороодод мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэх, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ТӨВ” ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байна. Энэхүү ажиллагааны хүрээнд импортын гаалийн бүрдүүлэлтийн 0,42 хувьд онилгоо хийж дахин болон хамтарсан хяналт шалгалт хийж ажиллахад нийт онилгооны 70,3 хувьд нь зөрчил дутагдал илэрлээ. Дээрх нөхцөл байдлаас үндэслэн гаалийн байгууллагаас цаашид хууль бус барааны эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг сайжруулах зорилгоор  сэжигтэй гаалийн бүрдүүлэлт, бараа, тээврийн хэрэгсэлд хийх онилгоо, дахин шалгалтыг нэмэгдүүлэн ажиллах болно.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 2 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18