2024 онд Хэнтий аймагт хамгийн өндөр үнийн дүнтэй шинэ төслүүд хэрэгжинэ

О.Шүрэнцэцэг
2023/10/26

2024 онд улсын төсвийн санхүүжилтээр 4.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 498 төсөл, арга хэмжээг шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 

 Хэнтий аймагт хамгийн өндөр буюу нийт 732 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бол Өмнөговь аймагт хамгийн бага буюу нийт 20 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл, арга хэмжээ төлөвлөгджээ.

Монгол Улсын 2024 оны төсвийн санхүүжилтээр шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын  төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нийт төсөвт өртгийн дүнгээр Зам, тээврийн хөгжлийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд нар тэргүүлж байна.

Шинээр хэрэгжүүлэх барилга, байгууламжийг төрлөөр нь авч үзвэл хатуу хучилттай авто зам, цэцэрлэг, сургуулийн барилга, соёлын төвийн барилга, спорт заалны барилга, сургуулийн дотуур байрны барилга, эрүүл мэндийн төвийн барилга, дулааны станц төслийн цахилгаан хангамж, дэд бүтэц, иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга хамгийн олон төлөвлөгджээ.

Шинээр хэрэгжих хөрөнгө оруулалтын төслүүдийн төрөл, зориулалтаас харахад олон нийтийн судалгаагаар хамгийн их тулгамдаж буй асуудлуудаар тодорсон үнийн өсөлт, ажилгүйдэл, амьжиргаанд чиглэсэн төсөл, арга хэмжээ ховор байна.

Төсвийн төсөлд эхний санхүүжилтийг хуулийн дагуу төлөвлөөгүй төсөл, арга хэмжээнүүд тусгагджээ.

Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх ижил хүчин чадалтай барилга, байгууламжуудын төсөвт өртөг  хэлбэлзэлтэй байна.



1
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 2 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18