Улсын төсөв дахиад л ХЭНТИЙ рүү

Л.Бямбажав
2023/10/25

Монгол Улсын төсвийн санхүүжилтээр 2024 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын 1050 төсөл, арга хэмжээний 47.4 хувь нь шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээ байна.


Шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээ нь 3.8 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 359 барилга байгууламж, 50.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 18 их засвар, 346.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 118 тоног төхөөрөмж, 70.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй гурван ТЭЗҮ байна.

Шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төслүүдийн нийт төсөвт өртгийн хамгийн өндөр буюу 732 тэрбум төгрөгийн төсөв суусан нь  Хэнтий аймаг тэргүүлж байна. Харин төслийн тоогоор буюу 37 төсөл хэрэгжихээр Хөвсгөл аймаг тэргүүлжээ. 

Эсрэгээрээ улсын төсөвт хамгийн их орлого төвлөрүүлдэг Өмнөговь аймагт хамгийн цөөн буюу зургаан төсөл хэрэгжихээр байна. 

МАН засаглаж буй жилүүдэд Хэнтий аймагт хамгийн их хөрөнгө оруулалт, төсөв тавих болсон. Энэ жишгийн дагуу ирэх оны төсвөөр мөн л Хэнтий аймаг өнгөлөв.

  • 2021 оны төсөвт 125.9 тэрбум
  • 2022 оны төсөвт 214.5 тэрбум төгрөг 
  • 2023 онд нийт 270.7 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол 
  • 2024 онд 732 тэрбум төсвийн хөрөнгө оруулахаар төлөвлөөд байгаа юм. 

Ирэх онд тус аймагт авто замын ажлуудыг дуусгахаас гадна дэд бүтцийн өндөр төсөв бүхий томоохон ажлууд хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, 

-Жаргалтхаан-Өмнөдэлгэр чиглэлийн авто замаас Биндэр чиглэлийн хатуу хучилттай авто зам, 127.5 км (Хэнтий, Өмнөдэлгэр, Баян-Адарга, Биндэр, Хэрлэн сум)

-Бор-Өндөр-Хэрлэн чиглэлийн хатуу хучилттай авто зам, 179.7 км (Хэнтий, Баянмөнх, Дархан, Бор- Өндөр сум)

-Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ (Хэнтий, Хэрлэн сум, 3, 4, 5 дугаар баг)

-Жаргалтхаан-Дэлгэрхаан чиглэлийн хатуу хучилттай авто зам, 59.2 км (Хэнтий, Жаргалтхаан, Дэлгэрхаан сум)
- Хэрлэн голын төмөрбетон гүүр, 265 у/м, хатуу хучилттай авто зам, 14.2 км (Хэнтий, Хэрлэн сум)




14
angry
2
care
2
haha
3
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18