С.Чинзориг: Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдийн зардлыг үе шаттай нэмнэ

О.Шүрэнцэцэг
2023/10/24

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Эрүүл мэндийг дэмжих сангаас олгох санхүүжилттэй холбоотой өөрчлөлт, донорт олгох мөнгөн санхүүжилтийн талаар ЭМ-ийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. 

Эрүүл мэндийг дэмжих сангаас олгож байгаа санхүүжилтийг цаашид дан ганц нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн сургалт сурталчилгаа, тандалт судалгаанд зарцуулах бус ДЭМБ-аас дэвшүүлсэн "Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх" зорилтыг хэрэгжүүлэхэд ашиглах хэрэгцээ шаардлага байна. Үүний тулд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж эх орондоо нутагшуулах, энэ чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, Багийг сургах, чадавхижуулахад шаардлагатай хөрөнгө санхүүгийн дэмжлэгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас олгодог байх нь зөв гэж үзсэн. Шинэ технологи, нутагшуулах зардлыг эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө хариуцан хэрэгжүүлж ирсэн тул ажлын явц удаашралтай байдаг. 

Энэ хууль хэрэгжсэнээр дотоодод эмчилж чадахгүй байгаа өвчний тоо эрс буурна гэж үзэж байгаа юм. Мөн Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчин эмгэгийн улмаас гадаад улс оронд эмчилгээ хийлгээд ирсэн иргэдийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлдэг байх зохицуулалтыг тусгасан. Хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх үүсээгүй амьгүй донорт оршуулгын тэтгэмжийг Эрүүл мэндийг дэмжих сангаас олгох зохицуулалтыг орууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18