Төсөв-2024: Засгийн газрын тусгай сангуудад хэдэн төгрөг төсөвлөсөн бэ

Л.Бямбажав
2023/10/24

 2024 онд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 10,135.8 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэх бол үүний 93.7 хувь буюу 9,505.7 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийндаатгалын сангуудын зарлага, 6.3 хувь буюу 630.1 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардалд хамаарч байна.

Хүснэгт:  Засгийн газрын тусгай сангийн зардлын төсөл /тэрбум ₮/

Боловсролын зээлийн сан:

2024 оны төсвийн төсөлд 2023 оны батлагдсан түвшнээс зарим зардлыг нэмэгдүүлэн төлөвлөлөө. Үүнд 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан сургалтын тэтгэлгийн хөнгөлөлт, чөлөөлөлтөөс гадна Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.1.11-т заасан “төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч”-д олгох тэтгэлэгтэй холбоотой зардал багтаж байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн хамрах цар хүрээг нэмэгдүүлж, холбогдох зардлыг туссангийн 2024 оны төсвийн төсөлд тусгажээ. 

Нийгмийн халамжийн сан:

Халамжийн сангийн нийт зарлагыг 826.7 тэрбум төгрөг буюу өмнөх оноос 151.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Мөн 2024 оны дөрөвдүгээр сараас дээрх дөрвөн төрлийн халамжийн тарифыг
10 хувь нэмэгдүүлэхээр тооцсон байна. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан:

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Халамжаас-Хөдөлмөрт шилжих, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэж, хөдөлмөрийн нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх, зорилтот бүлэг, зорилтот бүс нутгийн онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой нийцүүлэн боловсруулжээ. 

Нийгмийн даатгалын сан:

Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсөвт нийт шимтгэлийн орлогын хэмжээг 4,469.6 тэрбум төгрөг, нийт зарлагын хэмжээг 5,145.5 тэрбум төгрөг байхаар төсөвлөв. Улсын төсвөөс тэтгэврийн даатгалын
сангийн 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр, цэргийн
албан хаагчдын тэтгэвэр, Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль, тэтгэврийн нөөц сангийн мөнгөжүүлэх арга хэмжээнд нийт 1,134.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох аж. 

Тэтгэврийн сангийн нийт алдагдал 998.7 тэрбум төгрөг байгаа нь өмнөх онтой харьцуулахад 246.4 тэрбум төгрөг буюу 32.8 хувиар нэмэгдсэн байна. 

Нийгмийн даатгалын сангийн орлого:

Нийгмийн даатгалын сангийн нийт орлогыг эдийн засгийн идэвхжил нэмэгдэх, Нийгмийн даатгалын баг   хуулийн хэрэгжилтийг хангах, нийгмийн даатгалын хамрах хүрээ нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон төрийн албан хаагчдын цалинг нэмэх зэрэг шалтгаануудыг тооцож 2023 оноос 1,068.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 4,469.6 тэрбум төгрөг байхаар тооцжээ. 

Нийгмийн даатгалын сангийн зарлага: Нийгмийн даатгалын сангийн

нийт зарлага 5,145.5 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь 2023 онтой харьцуулахад 992.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сараас 10 хувиар нэмэгдүүлэх зэрэг нөлөөллийг тооцсон аж. 

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангийн Капитал банкнаас авах 67.2 тэрбум төгрөгийн авлагыг тусгасан байна. 

Эрүүл мэндийн даатгалын сан:
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого: Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн нийт орлогыг 2,002.2 тэрбум төгрөг байхаар төлөвлөв. Үүний 1,108.4 тэрбум төгрөгийг төр хариуцах
эмнэлгийн тусламж, үйлчилгээ, төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцан төлөх даатгуулагчдын шимтгэлийн орлогоос тус тус бүрдэхээр байна.
Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага: Эрүүл мэндийн даатгалын сангийн нийт зарлагыг 1,970.6 тэрбум төгрөг байхаар төлөвлөв. Үүнээс эрүүл мэндийн байгууллагад олгох тусламж,
үйлчилгээний санхүүжилтийг 1,758.8 тэрбум төгрөг, эрсдэлийн санг 54.6 тэрбум төгрөг, төр хариуцах эмийн зардлын хяналт, хүртээмжийг сайжруулах зорилгоор эмийн үнийн хөнгөлөлтөд олгох санхүүжилтийг 140.0 тэрбум төгрөг, үйл ажиллагааны зардлыг 17.2 тэрбум төгрөг байхаар тус тус тооцжээ. 



2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 1 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 1 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 1 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 6 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 6 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27