Хүүхэд хамгааллын хуулийн төслийн ОНЦЛОХ ЗААЛТУУД

О.Шүрэнцэцэг
2023/10/24

Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдэж буйгаас хүүхэд зөрчил, гэмт хэргийн золиос болсоор байна.

Тиймээс хүүхдийг хамгаалах зорилгоор УИХ-д Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг өргөн бариад байна.

Уг хуулийн төсөлд орсон онцлох зарим заалтыг хүргэж байна.

Гэр бүл дэх хүүхэд хамгаалал:

  • Эцэг, эх хүүхдийнхээ амьдарч байгаа орчны эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлийг арилгах, гэр бүлийн хүрээнд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.
  • Эцэг, эхэд хүүхэдтэй холбоотой эрхээ урвуулан ашиглах, зүй бус харьцах, бие махбодын шийтгэл хэрэглэх, доромжлон гутаахыг хориглоно.
  • Эцэг, эх хүүхдийнхээ эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зургийг бусдад дамжуулах, цахим орчинд байршуулахыг хориглоно.
  • Эцэг, эх нь энэ хуульд заасан хүүхэд хамгааллын үйлчилгээ авахаар хүсэлт гаргах, зөвлөгөө, мэдээлэл авах, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөс бусад тохиолдолд хүүхэд хамгааллын үйлчилгээнд оролцох, хамтран ажиллах эрхтэй.

Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал:

  • Хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах хайрцаг байрлуулах;
  • Гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч хүүхдийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамруулах;
  • Багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүүхдийн эрх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмшүүлэх талаар сургалтад хамруулах, зөвлөгөө өгөх;
  • Хүүхэд хоорондын болон хүүхэд ба эцэг, эх, багш, ажилчдын харилцааны зөрчил, хүүхдэд тулгарсан бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
  • Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сургуулийн багш, ажилтан, сэтгэл зүйч, сайн дурын ажилтан нь хүүхэд сургалтын орчин, дотуур байранд хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн талаар мэдсэн, таамагласан бол тухайн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургуулийн нийгмийн ажилтанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
  • Хохирогч хүүхдийг сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд нэн даруй хамруулах, удаа дараа хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн суралцагч, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрснөөр өөр бүлэг, сургууль руу шилжүүлэх;
  • Хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн суралцагчийг сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд хамруулах, дараах арга хэмжээг шат дараалан хэрэглэх:
  • Суралцагчид өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;

Эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгаалал:

  • Эрүүл мэндийн ажилтан ажил, үүргээ гүйцэтгэх явцдаа эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн тохиолдолд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, эсхүл цагдаагийн байгууллага, хүүхдийн тусламжийн утсанд нэн даруй мэдээлнэ.
  • Эрүүл мэндийн байгууллага хүүхдэд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээг гэр бүлийн хүчирхийллийн болон гэмт хэргийн хохирогч хүүхдэд харьяалал, дараалал харгалзахгүйгээр шууд үзүүлнэ.
  • Эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгуулах арга хэмжээг авах
  • Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээллийн сан бүрдүүлэх
  • Эрүүл мэндийн байгууллага, ажилтан нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ.

Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал:

  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч хүүхдийг гүтгэсэн, заналхийлсэн, хүүхдийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, эсхүл хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хувийн болон эмзэг мэдээлэл, зураг, дүрс, дуу авиа, хэн болохыг тогтоох боломжтой бусад мэдээллийг агуулсан контентыг бүтээх, түгээхийг хориглоно.
  • Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг баталж, уг бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгуулах арга хэмжээг авна.
  • Хүүхдийн цахим орчны зохистой хэрэглээг дэмжих, цахим орчинд хүүхдэд учрах нийтлэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах журмыг цахим хөгжил, харилцаа холбооны болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

Олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээ дэх хүүхэд хамгаалал:

  • Худалдаа, үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал, цуглаан, замын хөдөлгөөн, хүүхэд оролцсон шалгалт, уралдаан тэмцээний үед хүүхдийг эрсдэлт нөхцөлд орох, осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүргийг зохион байгуулагч болон оролцогч талууд хүлээнэ.
  • Жагсаал, цуглааны үеийн хүүхэд хамгааллын стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
  • Хүн, хуулийн этгээд нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ.

Соёл, спортын үйл ажиллагаа дахь хүүхэд хамгаалал:

Хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, уралдааны бэлтгэлийн үед уяач нь уралдаанч хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах хүрээнд дараах үүргийг хүлээнэ.

  • Уралдаанч хүүхдийн сурч боловсрох эрхийг хязгаарлахгүй байх;
  • Уралдаанч хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, өсөлт, хөгжлийн талаар дүгнэлт гаргуулах;
  • Уралдаанч хүүхдийг Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу батлагдсан стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах;
  • Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан ослын даатгалд даатгуулах;
  • Уралдаанч хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан, амь нас, эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдал бий болсон тохиолдолд хүүхдийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн даруй хамруулах;
  • Уралдаанч хүүхдийг нэг өдөр хоёроос дээш удаа хурдан морь унуулж уралдуулахгүй байх. Энэ заалт нь уралдааны бэлтгэл үе шатанд хамаарахгүй;
  • Уралдаанч хүүхдийн эцэг, эх, харгалзан дэмжигчтэй хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, урамшуулал, бай, шагналыг тусгасан гэрээг бичгээр эсхүл хуульд нийцүүлэн цахим хэлбэрээр байгуулах.

Гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхэд хамгаалал:

  • Гамшиг, онцгой байдлын нөхцөлийн үед хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэхэд тоон гарын үсэг, цахим тамга, цахим баримт бичиг, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ ашиглаж болно.
  • Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 7 нас хүрсэн хүүхдийн үг хэлэх, саналаа илэрхийлэх эрхийг нь заавал хангана.
  • Хүүхдээс тайлбар, мэдүүлэг, санал авах, хүүхдийн биед үзлэг, нэгжлэг хийх ажиллагааг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон таатай орчинд гүйцэтгэх ба уг ажиллагааг хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийг байлцуулахгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.
  • Эрх бүхий албан тушаалтан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, прокурор, шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээдийн зөвшөөрөлгүйгээр, хүүхэд 14 нас хүрсэн бол түүний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдэгдэхийг хориглоно.

Гэр бүлээс нь тусдаа орчинд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх:

  • Хүүхдийг хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамруулах, үйлчилгээг өөрчлөх эсэхийг шийдвэрлэхдээ 7 нас хүрсэн хүүхдийн санал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага болон хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны дүгнэлтийг авна. 
  • Хүүхдийг хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамруулахдаа хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой зөрчилдөхөөс бусад тохиолдолд хүүхдийг ах, эгч, дүүтэй нь хамт байлгана.
  • Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Түвшинжаргал: 10 дугаар цэцэрлэгийн нэг танхимыг ёс заншлын өрөө болгож тохижууллаа 13 цагийн өмнө
Монгол Улсын үнэлгээний чадамжийн индексийг тогтоож, үнэлгээний үр дүнг танилцуулна 13 цагийн өмнө
Э.Батзаяа: Монголчууд зүтгээд хийвэл чадахгүй зүйл үгүй 14 цагийн өмнө
ХУД-ийн зарим хороодод хүйтэн ус хязгаарлах тул унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна 14 цагийн өмнө
ХЭНТИЙ: Бор-Өндөр сумын ЕБС-ийн спорт заалыг иж бүрэн шинэчиллээ 14 цагийн өмнө
Эдийн засгийн өсөлтийг 2026 онд зургаан хувь байхаар тооцов 15 цагийн өмнө
Гэр, байшингаа дулаалж хэмнэлт бий болговол 15 сая төгрөгийн буцаан олгол​т авах санал хүргүүлсэн 16 цагийн өмнө
ОБЕГ: Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр хэвээр байна 16 цагийн өмнө
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 18 цагийн өмнө
21 жил хүлээгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ 19 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно 21 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа Өчигдөр
Улаанбурханы халдвараар өвчилсөн дөрвөн сартай хүүхэд энджээ Өчигдөр
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.6 хувиар өсчээ Өчигдөр
​ Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна Өчигдөр
Д.Батсайхан: Таван толгойг Монголдоо авч үлдсэнд минь талархдаггүй юм гэхэд гүтгэж хэлмэгдүүлмээргүй байна Өчигдөр
Хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Төв аймаг болон таван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно Өчигдөр