ТӨСӨВ: Малчдыг НӨАТ, малын тоо толгойн албан татвар тайлагнах үүргээс чөлөөлнө

Л.Бямбажав
2023/10/24

2024 оны төсвийн төсөлд малчдын татварын орчныг хялбаршуулах, НӨАТ, малын тоо толгойн албан татвар тайлагнах үүргээс чөлөөлөх замаар малын гаралтай түүхий эдийн бүртгэлийг сайжруулах, боловсруулах  дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, нөгөө талаас малчдын татварын орчныг хялбаршуулах зорилгоор дараах татварын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

ҮҮНД: 
1. Малчин, мал бүхий этгээдийн борлуулсан таван хошуу мал, анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, арьс шир, хонь болон тэмээний ноос, ноолуур, сарлагийн хөөврийг НӨАТ-аас чөлөөлж, суутган төлөгч болж, тайлан гаргах шаардлагагүй болгох;

2. Малчин, мал бүхий этгээдийг малын тоо толгойн албан татварын тайлан гаргах шаардлагагүй болгож, татварын хуулийг хэрэгжүүлэх зардлыг бууруулж, татварын албанаас татварын тооцооллыг шууд тооцон мэдээлж, ногдуулах;

3.Жилийн 50.0 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой малчид татвар ногдох орлого, зардлаа тооцон бүртгэж, төлбөл зохих татвараа өөрөө тодорхойлон хувь хүний орлогын албан татвараа тайлагнах шаардлагатай байдгийг өөрчилж орлогын хэмжээ үл хамаарч татварын хялбаршуулсан горимд хамрагдах боломжийг нээх зэрэг болно. 

Хуулийн төсөл батлагдсанаар малчдын татварын тайлагнал, бүртгэлтэй холбоотой үүсдэг хүндрэлийг бууруулах, улмаар дотоодын боловсруулах үйлдвэрүүд НӨАТ-ын хасалтаа бүрэн хийлгэж, малын гаралтай түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдэх, цаашлаад малын гаралтай түүхий эдийн далд эдийн засгийг бууруулах ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзжээ. 


1
angry
0
care
1
haha
3
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18