Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзлаа

Ц.Цэрэнбадам
2023/10/23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-тай хөгжүүлж буй харилцаа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглээд Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Оросын харилцаа, бүх талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг онцлов. Мөн Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбар дахь төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар оросын талтай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ. В.В.Абрамченко ОХУ нь ойрын хөрш, Ази дахь гол түнш Монгол Улстай урт хугацааны түүхэн нөхөрсөг харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, худалдаа, эдийн засаг, банк санхүү, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, ашигт малтмал зэрэг салбарт хамтран ажиллах сонирхолтой байгааг тэмдэглэв.

Талууд Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн, баруун бүсийн төмөр замын бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх, ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой тавих зэрэг төслийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлэхэд санал нэгдлээ.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын 25 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо болж байна.


2
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18