НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох саналыг 92 мянга гаруй иргэн дэмжжээ

Ш.АДЪЯАМАА
2023/10/22

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг  байршуулсан.

Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш тав хоногийн хугацаанд 92.168 гаруй мянган иргэн дэмжин саналаа өгчээ.

D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм.


0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 17 минутын өмнө
Шинэ мөрөн төвийн худалдаа эрхлэгчдэд 5.2 тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэй зээлдүүлнэ 33 минутын өмнө
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг тогтоожээ 1 цагийн өмнө
П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэж тэгш боломж олгоно 1 цагийн өмнө
Багануур-Улаанбаатар чиглэлд 10 мянган төгрөгийн төлбөртэй автобус явж эхэллээ 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан гурван түймрийг унтраахаар ажиллаж байна 2 цагийн өмнө
​ЦЕГ: Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг “Олон нийтийн газарт танхайрсан“ гэх үндэслэлээр шалгаж байна 3 цагийн өмнө
ЦЕГ: Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ 3 цагийн өмнө
МАРГААШ: Цахилгааны засварын хүрээнд дөрвөн дүүрэг болон төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ 4 цагийн өмнө
Өргөх бичигт нэгдсэн 10,499 монгол иргэн ухаалаг зохицуулалт хийхийг шаардаж байна 4 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит 24 танилцах асуудал хэлэлцэнэ 5 цагийн өмнө
​ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино ​МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэлээ 5 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно 5 цагийн өмнө
Тавдугаар сарын 15-наас халуун ус хязгаарлана 21 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана 22 цагийн өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд 22 цагийн өмнө
УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа 23 цагийн өмнө
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Улаанбаатарын метро 19.5 км урт байна Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив Өчигдөр