Налайх дүүрэг дэх хаагдсан уурхайн 10 га газрыг нөхөн сэргээж, хүлэмжийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Л.Бямбажав
2023/10/22

Уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон Налайх дүүргийн наймдугаар хорооны 10 га талбайд нөхөн сэргээлт хийж, ухаалаг хүлэмж, мод үржүүлгийн газар бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлаар хэлэлцэв.

Энэ ажлын хүрээнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, Ашигт малтмалын корпорацын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал Чон Сонү болон холбогдох албаны хүмүүс уулзлаа.

БОАЖЯ-наас тавьсан саналыг хүлээн авч БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын санхүүжилтээр тус газарт нөхөн сэргээлт хийж, цогцолбор цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг шийдвэрлэж байгаад талархаж байгаагаа БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл илэрхийлэв.

Мөн БОАЖЯ болон Ойн газрын зүгээс бүх чиглэлээр дэмжин хамтран ажиллахаа мэдэгдлээ. БНСУ-ын талаас таван жилийн хугацаатай 10 орчим сая ам.долларын санхүүжилттэй уг төслийг хэрэгжүүлнэ.

Нөхөн сэргээлт хийж ухаалаг хүлэмж, мод үржүүлгийн газар бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хүлээлгэн өгөх бөгөөд цаашид ашиглалт үйлчилгээ, менежментийг ямар байгууллага хариуцахыг тодорхой тогтох, саналыг БОАЖЯ-наас гаргасан учир төслийн нэгжийг байгуулахад анхаарал хандуулан ажиллахыг хүслээ.

Налайх дүүрэг дэх төсөл хэрэгжүүлэх 10 га газар төмөр замын онцгой бүс, суурьшлын бүстэй давхцалтай зэрэг асуудлуудад яамны зүгээс анхаарч холбогдох яам, төрийн байгууллага, нутгийн удирдлагатай уг асуудлаар зөвшилцөн шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Төслийн ерөнхий зураг төсөл гарсан бөгөөд 2024-2029 онд бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байна.


 
 
 


 Эх сурвалж: БОАЖЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18