"Түлэнхийн төв" гэмтлийн яаралтай тусламжийг 24 цагаар үзүүлж байна

Л.Бямбажав
18 цагийн өмнө

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс салбар эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулах, төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өчигдөр зохион байгуулжээ.

Өдөрлөгөөр тус салбар эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, амбулатори болон хэвтүүлэн эмчлэх тасгуудын үйл ажиллагаа, тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн онцлох дэвшилтэт технологи, эмчилгээний аргуудаас танилцуулав. Мөн гэмтэл согогийн яаралтай тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлж буй Яаралтай тусламжийн тасгийн танилцуулга мэдээллийг иргэд олон нийтэд хүргэсэн байна.

Түүнчлэн осол гэмтлийн яаралтай тусламж, үений эмгэг, дурангийн мэс засал, спортын бүх төрлийн эмгэг, доод мөчдийн гэмтэл согог, ясны эмгэг судлал, ясны хавдар, нөхөн сэргээх мэс засал (гар сарвуу), түлэгдэлт, сэргээн засах эмчилгээ, чих хамар хоолойн үзлэг ба ясны сийрэгжилт, биеийн жингийн индекс тодорхойлох үйл ажиллагаанд нийт 250 гаруй иргэд үйлчлүүлэгч хамрагдаж, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл авчээ. 

Улсын хэмжээнд гэмтэл согогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ГССҮТ-ийн салбар эмнэлгийн шинэ барилга өнгөрсөн тавдугаар сард бүрэн ашиглалтад орсноор тусламж үйлчилгээний чанар хүртээмж 25-30 хувиар нэмэгдэж, үйл ажиллагаа улам бүр өргөжиж байгаа аж.

Ялангуяа төв эмнэлэгт өдөрт 400-550 гаруй үйлчлүүлэгчид яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ачаалал ихтэй цагуудад үйлчлүүлж байгаа иргэд оочер дараалал урт, тусламж үйлчилгээ авахад хүлээгдэл ихээхэн үүсдэг байна. Иймд осол гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг тус салбар эмнэлэгт ч мөн 24 цагаар зохион байгуулснаар төвлөрөл саарч, зөвхөн төв эмнэлэгт үзүүлэх гэсэн оочер дараалал үүсэхгүй, хүлээгдэл чирэгдэл нэмэгдэхгүй, авто замын түгжрэлд орж цаг алдахгүй, хаяг байршлын ялгаатай байдлаас үүдэн хугацаа алдалгүй, яаралтай тусламжийг шуурхай авах нөхцөл бүрдэх юм. 

Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, улмаар төвийн ачаалал төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм. 

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр иргэдийн дийлэнх хувь нь гар сарвуу, доод мөчдийн хугарал, өвдөг мөрний үений гэмтэл, ясны эмгэг согог, дурангийн мэс заслын үзлэг оношилгоонд хамрагдсан бөгөөд нийт үйлчлүүлэгчдийн 30 гаруй хувьд хамгийн сүүлийн үеийн 64 зүслэгтэй компьютер томографи, хэвлийн ЭХО, рентген шинжилгээ хийж, шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18