Б.Чинзориг: Надаас болж эрх нь зөрчигдсөн шигшээ багийн тамирчдаасаа уучлалт хүсье

Л.Бямбажав
Өчигдөр

"Ханжоу 2022" Азийн наадмын эрэгтэй боксын 63.5 кг жинд аваргын алтан медаль хүртсэн Б.Чинзоригийн А сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн талаар Олон улсын шинжилгээний агентлагаас мэдээлсэн. Тэгвэл Б.Чинзориг өөрийн цахим хуудсаараа "Эрхээ хамгаалахын тулд олон улсын спортын арбитрын шүүхэд хандахаар боллоо" хэмээн мэдэгдлээ.


Энэ тухай тэрбээр "2005 оноос хойш боксын спортоор 18 дахь жилдээ хичээллэж байна. Энэ жил Узбекистанд болсон ДАШТ-ээс мөнгөн медаль авсан. Хамгийн том зорилго Парисын олимп.

Энэ сард БНХАУ-д болсон "Ханжоу 2022" Азийн наадмын үеэр миний өгсөн шинжилгээнээс допингийн эсрэг дүрмийн зөрчил илэрсэнтэй холбогдуулан энэхүү бичлэгийг хийж байна. Анх энэ тухай мэдээг сонсоод шоконд орж, хэд хоног сэтгэл санаа хүнд, тогтворгүй байлаа.

Миний хувьд дэлхийн Допингийн эсрэг агентлагаас баталсан тамирчны эрхээ хамгаалах дүрмийн дөрөвдүгээр бүлэгт заасны дагуу уг хэргийг хянан шийдвэрлэх болон өмгөөлөгч авах хүсэлт тус байгууллагад тавьсан. Өөрөөр хэлбэл олон улсын спортын Арбитрын шүүхэд хандаж байна.

Надаас болж эрх нь зөрчигдсөн шигшээ багийн тамирчдаасаа уучлалт хүсье. Эцсийн шийдвэр гарсны дараа эргэн мэдээлэх болно" гэв.


3
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18