МИК-СЭЗИС хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

М.Төгөлдөр
2023/10/19

Өчигдөр тэмдэглэн өнгөрүүлсэн Дэлхийн ёс зүйн өдрийн арга хэмжээний үеэр Монголын ипотекийн корпораци (МИК), СЭЗИС хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Санхүү эдийн засгийн их сургуулийн ректор Б.Мөнхбаяр, “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэг нар гарын үсэг зурлаа.

Уг санамж бичигт 2 байгууллага сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллах, ипотекийн санхүүжилтийн эко системийн тухай мэдлэг олгох, төгсөгчдөд ажлын байр санал болгох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлууд хийхээр тусгасан байна.

Энэ үеэр “МИК ОССК” ХХК-ийн Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Отгонбилэг “Бид энэхүү санамж бичгийг байгуулж хамтран ажиллах болсондоо баяртай байна. МИК-ийн зүгээс ипотекийн зээлийн эко системийн тухай зөв эх сурвалжаас мэдлэг мэдээллийг түгээхэд ач холбогдол өгч байна. Ипотекийн зээлийн талаар иргэд маш олон байр суурьтай байгаа. Манай улсад хэрэгжүүлж буй ипотекийн хөтөлбөр нь өөрийн гэсэн зарчимтай. Тэр мэдээллүүдийг нь зөв хүргэх, хүртээмжтэй байлгах нь чухал байна” хэмээн онцоллоо.

Мөн  СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр “Монгол Улсын ууган сургуулийн нэг болох СЭЗИС 100 жилийн ойг угтаж олон ажил санаачлан хийж байна. Дэлхийн ёс зүйн өдрөөр Монголд ипотекийн хоёрдогч зах зээлийг амжилттай хэрэгжүүлж байгаа санхүүгийн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах болсонд таатай байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Ийнхүү мэргэжлийн санхүүгийн байгууллага болон санхүү бизнесийн чиглэлийн шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэдэг их сургууль мэдлэг туршлага хуваалцан хамтран ажиллах боллоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18