“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023” арга хэмжээ 17 дахь жилдээ болж байна

М.Төгөлдөр
2023/10/19

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023" үзэсгэлэн худалдааны цар хүрээг өргөжүүлэх, экспортын бодлогыг нэгтгэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, 2 мэргэжлийн холбоодын санаачилгаар “АРЬС ШИР, НООС НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН-2023” нэгдсэн арга хэмжээг 17 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ жил хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой.

Арьс шир, ноос, ноолуур, оёдлын үйлдвэрлэлийн салбарын экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Мишээл Экспо компани хамтран зохион байгуулдаг юм. Үзэсгэлэнд:

  • Нэхий дээл, үслэг хувцас;
  • Ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл хувцас;
  • Савхин хувцас, арьсан гутал, цүнх;
  • Хүнсний бүтээгдэхүүн;
  • Бэлэг дурсгал, жижиг эдлэлээр төрөлжих ба энэ чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох ДАРХАН НЭХИЙ ХК, ДАРХАН МИНЖ ХХК, БУЛИГААР ХК, МОН ИРЭЭДҮЙ ХХК, АГНИ ХХК,  БРЭНД ГУТАЛ ХХК, АЛТАЙ КАШМИР ХХК, ГОВЬ ХК, ГОЁО ХХК, БЛЮ СКАЙ КАШМЕР ХХК зэрэг 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байна.

100 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид эх оронч худалдан авалт хийж,  үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж 10 дугаар сарын 19- 23-ны өдрүүдэд Мишээл Экспогийн үзэсгэлэнгийн танхимд иргэдэд бүтээгдэхүүнээ танилцуулах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18