Хилчдийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах ажил амжилттай хэрэгжиж байна

М.Төгөлдөр
2023/10/19

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар 2023 оны 06 дугаар сард “Хилчдийн бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах талаар авах арга хэмжээний тухай” хамтарсан тушаал гаргасан.

Энэ хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд хилчдийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах чиглэлээр Хил хамгаалах Ерөнхий газар, аймгуудын Хилийн цэргийн анги, Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран 293 хүүхдийг цэцэрлэгт хамруулж байна.

Өнөөдрийн байдлаар

Увс аймгийн 7 заставт цэцэрлэгийн салбар бүлгүүдэд 75 хүүхэд

Булган аймгийн 4 салбар бүлэгт 46 хүүхэд

Баян-Өлгий аймгийн 3 салбар бүлэгт 45 хүүхэд

Дорнод аймагт 2 цэцэрлэгт 78 хүүхэд

Сүхбаатар аймагт 6 заставын цэцэрлэгт 49 хүүхэд тус тус хамрагдаж байна.

Баян-Өлгий Хилийн цэргийн 0165 дугаар ангийн дэргэдэх 22 дугаар цэцэрлэг аймгийн төвөөс 150-350 км-ын зайд орших Алтай, Цэнгэл суманд хоёр салбар бүлгээ шинээр нээж, хүүхдүүдээ хүлээн авч ажиллаж эхэллээ.

Мөн Хэнтий аймгийн Дадал сумын цэцэрлэг хилийн заставт салбар бүлгээ нээж ажиллуулах бэлтгэл хангаад байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18